УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Бүгд машин унаад, нийтийн тээвэрт суухгүй бол Улаанбаатарт яваандаа тэг зогсоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумъяабазар болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр “Болохгүй байгаа зүйл олон байна. Нийтийн тээвэрт халдвар тархах эрсдэлтэй байна. Хүмүүс нийтийн тээврээр зорчих төдийлөн дуртай биш байгаа нь судалгаагаар харагдсан. Энэ ч утгаараа хувийн машинаар зорчих нь агаарын бохирдлыг үүсгэж байна. Бид өөр арга барилтай байх ёстой. Хүн нийтийн тээврээр зорчих нь тухтай байхаас гадна цаг хэмнэдэг байх шаардлагатай. Бүгдээрээ машинаараа явдаг, нийтийн тээвэрт хүн суудаггүй байвал Улаанбаатар яваандаа тэг зогсолтод орно. Цагт нэг автобус очдог биш 15 минутад л очдог байх хэрэгтэй. Өдөр тутмын 98 чиглэлд 950 автобус үйлчилгээ үзүүлдэг гэх судалгаа байдаг. Гэвч иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна. Дараагийн алхам нь зориулалтын халаагч, агааржуулагчтай автобус байх хэрэгтэй. Дээр нь автобусанд халуун хэмжигч байршуулах шаардлагатай байна. Үүнийг Хотын дарга судалж, шийдэж өгөх хэрэгтэй.

Ихэнх автобусыг халуун орноос авчирдаг тул халаагч байдаггүй. Түүнийг нь Монголдоо хийдэг ч хоёр жил болоод эвдэрчихдэг. Хүмүүс өвлийн цагт автобусанд суухаас айдаг. Өвлийн цаг хүйтэн автобусанд суух ямар олигтой байх вэ. Нийтийн тээврийн автобусууд нь жуулчдын суудаг автобус шиг байх хэрэгтэй. Жолооч нь дүрэмт хувцастай, ороход гоё үнэртэй, суухад тухтай байх учиртай юм” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Үлгэр ярихаа больчих. Дарга нарынхаа машиныг нь хураа. Тэгсэн цагт нийтийн тээвэр өөр болно.

  2. Нийтийн тээвэр чинь хүн суучихаар бол сууна ш дээ, өөрөө замын түгжрэл үүсгэж баахан түгжээ үүсгэж улаан гэрэл асааж сүржигнэж явахаар тэр тээвэртээ суув#### яасын. Чи байтугай хамаатан садан чинь суухгүй байгаа байлгүй. Олон юм ч####чилгүй метрогоо тавь

  3. Zun khaluund suukhiin argaggyi bugchin. Er n’ tgd khotiikhoo toos shoroog tsegtselj tsever tsemtsger bolgoj chadakhgyi bol avtobus khezee ch saikhan ynertei, tseverkhen bolj chadakhgygee.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button