НийгмийнНИЙГЭМ

“Хавдрын эмчилгээ хийлгэж буй коронавирустэй 14 хүнийг эмчилж байна”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хавдрын эмчилгээ хийлгэж буй иргэд коронавирусийн халдвар авч буй эсэх сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгальмаа:

"Хавдрын эмнэлэг, СЭМҮТ, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв зэрэг нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд халдвар бүртгэгдэж байна. Тиймээс цаашид тухайн эмнэлэгт тусгаарлах зарчмаар ковидийн болон нарийн мэргэжлийн эмчилгээ хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар хүнд болон маш хүнд хүмүүсээ Цэргийн төв эмнэлэгт хүлээн авч байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д хавдрын эмчилгээтэй 4, Цэргийн төв эмнэлэгт 10, нийт 14 иргэнийг эмчилж байна. Тус иргэд ковидийн эмчилгээг 10 хоног хийлгэж, цаашид нарийн мэргэжлийн эмчилгээгээ хийлгэнэ” гэв.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button