НИЙГЭМ

Хөвсгөл аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Ховд аймагт гурван ихэр хүүхэд мэндэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Ааваас нь ярилцлага авч, баярын сэтгэгдлийг нь хүргэсэн билээ.

Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад, өнөөдөр буюу энэ сарын 5-ны 07.40 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд 2.600, 2.400, 2.800 кг жинтэй төрсөн байна.

Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэд хүү төрүүлсэн нь энэ. Тэрбээр 2016 онд хүү төрүүлсэн юм. Ингэснээр дөрвөн хүүтэй болж, “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгийн болзол хангалаа.

Ихрүүдийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, их эмч Э.Инжир, эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн  хамт олон мэс засал хийн, эсэн мэнд амаржуулжээ.

Ховд аймагт мэндэлсэн гурван ихрийн аавтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button