СУРВАЛЖИЛГА: Хил дээр гацсан 720 гаруй жолооч машиндаа хоолоо хийж, хонож байна
Энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр Эрээний гаалийн хашаанд ачааны машин шатсанаас болж тус хашаанд бөөгнөрсөн автомашинуудыг цэгцэлнэ, зай талбай гаргана гэх шалтгаанаар 23-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын тал Замын-үүд боомтод хязгаарлалт тогтоосон. Мөн дотоодод халдварын тохиолдол нэмэгдсээр буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.
Эл гэнэтийн шийдвэрийн балгаар ачаа тээврийн жолооч нар хил дээр гацаж, 13 хоног машиндаа хонож байна. Мөн уг шийдвэр иргэн, аж ахуй нэгжүүдэд ч хүндээр туссан. Учир нь тэд хил хааснаас үүдээд бараагаа авч чадахгүй, хил нээгдэхийг чих тавин хүлээж суугаа юм.
ГХЯ: ХИЛИЙН НААНА АЧААТАЙ 120, АЧААГҮЙ 600 ГАРУЙ ТОМ ОВРЫН МАШИН БАЙНА
Бид Гадаад харилцааны яамтай холбогдож, БНХАУ руу нэвтрэхээр нийт хэчнээн ачаа тээврийн жолооч хил дээр саатаад буйг тодруулахад “Хилийн наана ачаатай 120 том оврын машин байна. Үүний 42 нь мах ачсан машин юм. Мөн ачаагүй 600 гаруй том оврын машин байна.
Харин гуравдугаар сарын 23-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл 911 ачаатай машин манай улсын хилээр орж ирсэн. Дунджаар өдөрт 76 тээврийн хэрэгсэл улсын хилээр орж ирсэн гэсэн үг. Одоо Эрээнээс Замын-Үүд рүү орж чадахгүй хилийн цаана гацсан машин алга” гэсэн хариултыг бидэнд өгсөн юм.
ЗАМЫН-ҮҮД БОЛОН ДОРНОГОВЬД ХАЛДВАР НЭМЖ БҮРТГЭГДЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД IV САРЫН 7-НД ХИЛЭЭ НЭЭНЭ
Хил дээр саатсан 720 гаруй жолоочийг маргаашаас эхлэн нэвтрүүлэхээр тохиролцсон хэмээн Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл ам нээлээ. Ингэхдээ өдөрт 20-30 тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ хэмээн яригдсан байна. Гэвч Замын-Үүд болон Дорноговьд халдвар нэмж бүртгэгдээгүй тохиолдолд л дээрх тохиролцоо биеллээ олох аж. Хэрэв өнөө, маргаашдаа тус бүсээс халдвар илэрвэл, хил дээр гацсан жолооч нар ахиад л машиндаа хонож, зарим нь буцах шийдвэртэй нүүр тулах юм.
Мөн тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Хятадын тал ойрын хугацаанд хилээ нээх байх. Энэ сарын 10-ны дотор хилийг нээнэ гэсэн урьдчилсан мэдээлэлтэй байна” хэмээсэн юм.
ЖОЛООЧ Б: ЗАМЫН-ҮҮДЭД АМЬДАРДАГ ЖОЛООЧ НАР АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ, БУСАД ЖОЛООЧ НАРТАА ХООЛ ӨГСӨН

Бид хил дээр хонож яваа жолооч нартай холбогдож, нөхцөл байдлыг нь тодрууллаа. Эхний холбогдсон жолооч Б, “Гуравдугаар сарын 23-наас хойш хил дээр саатаж байна. Миний хувьд эндээс ачаагүй гараад, буйдан ачиж ирэхээр төлөвлөсөн. Маргааш өглөө хил нээнэ гэсэн мэдээг сонсоод жолооч нар их л баяртай байна. Хотоос ирсэн жолооч нар л их зутруухан байгаа. Баярлах нь аргагүй шүү дээ. Машиндаа хонож, ихэнх нь машиндаа хоол хийж, заримдаа бэлэн юм авч идэж байгаа харагддаг. Манайх Зам-Үүдэд байдаг болохоор амар л байна. Машинаа тавьчхаад гэртээ очиж, хоночхоод ирдэг. Сониноос гурав хоногийн өмнө Замын-Үүдэд амьдардаг жолооч нар аян зохион байгуулж, бусад жолооч нартаа хоол хийж, авчирч өгсөн” гэлээ.
ЖОЛООЧ Г.ЗОРИГТБААТАР: МАШИНАА УНТРААХ Л ЮМ БОЛ МАХ ГЭСЭХ ТУЛ 24 ЦАГ АСААЛТТАЙ БАЙЛГАЖ БАЙГАА
Харин жолооч Г.Зоригтбаатарын тухайд хил дээр очоод 13 хонож буй аж. Зургаан жил хоёр улсын хооронд ачаа зөөж буй тэрбээр “25 тонн мах аччихсан яваа болохоор өдөр, шөнөгүй машинаа нормалдаж байгаа. Унтраах л юм бол мах гэсэх аюултай. 24 цаг асаалттай байгаа үед 50-60 литр шатахуун зарцуулдаг. Мах ачуулж байгаа компани маань шатахууны зардлыг өдөр өдөрт нь явуулаад байгаа болохоор болж л байна.
Дэлгүүрээс ойр зуурын хүнс аваад машиндаа хоол хийж идэж байгаа. Хийн плитктэй болохоор болж л байна. Хааяа зарж байгаа бэлэн хоол авч иднэ. Харин гэр нь энд байдаг жолооч нар гэртээ очиж амраад хоолоо идчихэж байгаа. Бусад нь бол тэгээд машиндаа хоолоо хийж идээд, амарч байна.
Биднийг хот руу явах юм бол нааш нь оруулахгүй гэсэн болохоор машинаа хаяж явж чадахгүй байж л байна. 13 хоног ажиллаагүй, суултын байдалтай байгаа болохоор өрхийн орлого нам зогссон. Энэ сарын 10 хүртэл хүлээгээд хил нээгдэхгүй бол буцахаас өөр замгүй” гэсэн юм.
ЖОЛООЧ П.ӨЛЗИЙТОГТОХ: ЖОЛООЧ НАР ЗУТАРЧ БАЙНА

Ачаа тээврийн жолооч нар хотоос PCR шинжилгээний бичигтэй гарсан байна. Мөн тэнд очоод түргэвчилсэн тестээр шинжилгээ өгсөн аж. Жолооч Г.Зоригтбаатарын тухайд хүнсний зориулалттай тэрэг барьдаг тул жимс, ногоо ачиж ирэхээр төлөвлөжээ.
Харин бидний холбогдсон дараагийн жолооч бол П.Өлзийтогтох. Тэрбээр “Манайх Замын-Үүдэд байдаг болохоор гэртээ ирээд хоол идчихнэ. Гэртээ хоночихно. Харин бусад жолооч нар маань нэлээд зутарч байх шиг байна. Зарим нь машиндаа хоол хийж иднэ. Гэр рүүгээ дагуулж очъё гэхээр нялх хүүхэдтэй болохоор хэцүү л байна. Гэр бүлийнхнийгээ эрсдэлд оруулчих вий гэж болгоомжлох юм байна шүү дээ” гэв.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Замын-Үүдэд орон гэрээсээ хол яваа жолооч нар ихэд зутарч, хоолтой хоолгүй өдөр хоногийг өнгөрүүлж буй ажээ. Зовох цагт нөхрийн чанар гэж, зутарч буй нэгэндээ Замын-Үүдийн жолооч нар хоол, цай дөхүүлж өгч байгаа гэнэ. Гэртээ дагуулаад очмоор байвч гэр бүлээ эрсдэлд оруулчих вий гэсэн айдастай явдгаа ч бидний ярилцсан хоёр жолооч нуусангүй.
Мөн жолооч Г.Зоригтбаатар шиг мах тээвэрлэж яваа 41 машин бий. Тэд машинаа унтраах л юм бол мах нь гэсэх тул өдөр, шөнөгүй машинаа нормалдаж буй. Мах ачуулсан компани нь Г.Зоригбаатарт өдөр бүр шатахууныг нь хийж өгч буй нь түүнийг элдэв дарамттай бодлоос бага ч болов чөлөөлж буй . Харин бусад жолооч нар шатахууны зардлаа хэрхэн шийдэж буй бол... Энэ мэт, огт тооцоолоогүй их хэмжээний мөнгийг иргэд болон, компаниуд салхинд хийсгэж байгаа нь харамсалтай. Иргэдийнхээ нөхцөл байдлыг илүү сайжруулахын төлөө төр засаг маань санаа тавьж болохгүй юм гэж үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
CAANA NI Gashuun sukhait,Skhiveekhuren geed olon gazar baigaa sh dee
Хэрэгцээт зүйлийнхээ 80хувийг муусайн хужаагаас авч байна гээд хараагаад байдаг Бид ингээд өөрсдөө гуйж очиж авдаг биз дээ
My little pony my little pony my little pony my little pony
Mongol yalsan bolhiir uursduu hool hiij sur. Buruu yum yu bna. Zaaval huneer hool hiilgeh yostoimuu
Маскаа зүү л дээ. Маск байхгүй бол Засгийн газраасаа нэхээч. Иртэл нь хувцсаа ураад ч болтугай зүүгээч. ингэж маскгүй байгаад байв�##� та нарыг хэн хил гаргадаг ? Монголд корона их гээд хил хаасан гээ биз дээ ? Тэгж байхад ийм зураг харуулб�##� улам л болгоомжилно биз дээ ?
Батцэцэг нь Хятадад байснаараа хэлэлцээр хийгээч !
ХУЖАА вакцин 3 сая хүнд хийж дуусахаар та нар хилээр гарна.
МАН СОНГООД ХАРИУД НЬ 6 ЖИЛ ЗОВЛОО
БОЛЖ
өвөрхангай цагаан хадны жолооч нар засаг даргатаа тэмбүүтэй гэж хэлүүдээд МӨНГӨ авч сан�##�аа өгсөн дөө ИЧИЖ амьдар үр хүүхдийнхээ ирээдүйг болохгүй эстрад нэртэй хүн бүх жолооч нартаа МӨНГӨ өгсөн дөө УРВАГЧ нарт хөөрхий