НИЙГЭМУЛС ТӨР

Маргааш С.Эрдэнийн гэгдэх АН их хурлаа хийж, М.Тулгатыг батламжилна

Өнгөрсөн амралтын өдөр Ц.Туваан талын гэх тодотголоор олон нийтэд ойлгогдож буй Ардчилсан нам ээлжит бус их хурлаа зохион байгуулж, О.Цогтгэрэлийг даргаар батламжилсан. Одоо нөгөө талд даргаар сонгогдоод буй М.Тулгат намын их хурлаар орохоор хүлээгдэж буй.

Дотоод сунгааг С.Эрдэнийн тал цахимаар явуулсан. Харин намын их хурлыг дөрөвдүгээр сарын 7 буюу маргааш зохион байгуулахаар товлоод буй. Үүгээр М.Тулгат нэг талдаа АН-ын даргаар батламжлагдах нь.

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эвээ олж, нэр дэвшүүлэх хүнээ тогтох цаг хугацааны шахалтад ороод буй. Цаг хугацааны хувьд нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмээ тавдугаар сарын 2 гэхэд тодруулаад СЕХ-нд өгөх ёстой. СЕХ батламжлах эсэхийг шийдээд, тавдугаар сарын 24-нд эцэслэн зарлахаар байгаа.

Энэ хүртэл АН Улсын дээд шүүхэд хандаж, дээд шүүх аль талын сунгаа, даргыг хууль ёсны гэж үзэхээс бүх зүйл шалтгаалахаар байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button