НИЙГЭМ
Хүүхдийн 100 мянган төгрөгийг олгож эхэлжээ

Өнөөдрөөс /2021.04.06/ хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөг иргэдийн данс руу шилжин орж эхэлсэн байна. Сангийн сайд Б.Жавхлан өнгөрөгч долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хүүхдийн мөнгө олгогдох хугацааг нааш нь татна, ирэх долоо хоногийн давааг гараг гэхэд шилжүүлж эхэлнэ гэж мэдэгдээд байсан юм.
Засгийн газар коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг энэ оны зургадугаар сар хүртэл үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлээд байгаа билээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.