Юу юугүй олимп боллоо, Н.Түвшинбаярыг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөс чөлөөлье
Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатыг зодон, өдгөө цагдан хоригдож буй. Хоёр хүний хоорондын зодоон, хуулийн байгууллага л шийднэ биз гээд өнгөрч боломгүй нэг асуудал байгаа нь Н.Түвшинбаярын МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудал.
Одоо юу юугүй Токиогийн олимп болох гээд байдаг. Гэтэл Монголын спортыг дэлхийд төлөөлж яваа, МҮОХ-ны ерөнхийлөгч нь шоронд орж ч мэдэх асуудалтай хутгалдчихсан сууна. Энэ хэрэг шийдэгдтэлээ удна, нэлээд цаг хугацаа орох байх. Тэр хэрээр Токиогийн олимпод оролцох тамирчид, Монголын спортынхон хохирно.
Н.Түвшинбаяр аваргын энэ асуудал манай тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлвөл яах вэ. Удирдлага нь юун Токиогийн олимп, тамирчид манатай яваа энэ үед ямар үр дүн гарах нь тодорхой. Үүний сацуу ОУОХ энэ асуудлын улмаас ямар нэгэн бойкот хийж, хориг тавьбал хэрхэх вэ. Тэгэхгүй гэх баталгаа үгүй.

Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч болохын тулд олон зүйлийг золиослосон. 2020 оны УИХ-ын сонгуульд дахиад Баянхонгорт юм уу төрсөн нутаг Булгандаа нэр дэвшин, даагаа нэхэж болох л байсан. Тэгээгүй ганц шалтгаан нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаал. Эл албан тушаалд томилогдох “найраа”-г Ерөнхийлөгч Х.Баттулгатай аль эрт хийн, хамаг замаа зассан. Ийм эрсдэл туулж, УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийг золиослон байж МҮОХ-ны Ерөнхийлөгч болчихоод олимпийн жил ийм асуудалд орооцолдчихлоо.
Одоо Н.Түвшинбаяр Э.Энхбатыг зодсон, буруутай эсэх нь хуулийн байгууллагын шалгаж, тогтоох асуудал. Харин Монголын спортод хамааралтай, цаг үеийн тулгамдсан асуудал бол МҮОХ-ны Ерөнхийлөгч хүн Токиогийн олимпийн жил ёс суртахууны том алдаа гарган, ийм асуудалтай орооцолдсон явдал.
Үүнээс болж Монголын спортын хөгжил, тамирчдын амжилт саарах учиргүй. Ялангуяа Токиогийн олимпийн жил, цар тахалтай байгаа өнөө цагт бүр ч саарах учиргүй.

Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч хэвээр байх эсэх нь зөвхөн түүний бус Монгол Улсын асуудал. Токиогийн олимпод манай тамирчид ямар амжилт гаргах, хэрхэн оролцох эсэх хүртэл түүний ямар нүүдэл хийхээс шалтгаална.
Тиймээс МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаас Н.Түвшинбаярыг чөлөөлье. Өөрөө ёс зүйн хариуцлага хүлээн, тамирчдынхаа амжилтыг бодолцоод ажлаа өгсөн нь дээр. Тэгээд МҮОХ-ны дараагийн Ерөнхийлөгчөө эртхэн томилоод Токиогийн олимпод хэрхэн оролцох, ямар амжилт гаргах, тамирчдын бэлтгэлийг хэрхэн хийлгэх гэх мэт төлөвлөгөөг эртхэн боловсруулаад, зүтгэх нь хаана хаанаа хэрэгтэй.
Л.СУВД-ЭРДЭНЭ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
estoi vnen
Saihan nas nambatai medleg chadvartai hun bolgoh heregtei. Ym uzeegui yu ch medehgui nusan juruud samarna shu
Asuugaad ch baih hergui ! Shuud l helheed
MYOX- ni Erunhiilugchuus - Chuluuh hergtei !
Iim Teneg iim buduuleg huneer yah bilee !
Bie zuv avch yavaj chadahgui hunees zaashid yu harah yu huleeh bilee !
Аварга маань одоо өөрөө огцорч дараа нь хэрэгээ шудрагаар шийдүүлээд шорон оронд орчихолгүй шиг салж чадвар Сайхан сумандаа очиж малаа маллаад гүүгээ барьж унагаа зэлэлж айрагаа уусан шигээ ирээдүйтэй байж мэдэх хэдэн багачуул ноцолдуулж намбайж суувал дээр дээ одоо яаж ч нүүрээ ширэлээд бүх карер чинь дуусчихлаа олны нүднээс далд орон нутагтаа бараад нам жим амьдарвал эрхтгүй аварга болсон чинь үнэн болхоор ард олон чинь яваандаа уучилах бизээ бүүр аймаг орж олон нийтийн арга хэмжээнд ч оролцох хэрэггүй зүгээр л сайхан сумандаа сууж өнгөрсөнөө эрэгцүүл дотор хүнтэйгээ ярь аав ээждээ эрхэлж нутагийн уул толгодоороо яв ер нь ганц Түвшинбаяр ч гэлтгүй олны танилууд ялангуяа муу юуманд холбогдож чих халууцуулдагууд нь ингэж нэг биеэ өөрийгөө сонс
Энэ үхэр пизда өөрөө зайлах байлгүй дээ,,,,Спортын нэрийг ард түмэнтэй нь гутаасан новш
Хувь хүн талаас нь байг гэхэд хариуцсан ажил албан тушаал талаасаа болохгүй үйлдэл гаргалаа даа. Ёс зүй ухамсар талаасаа бодох байлгүй дээ. Арай л болчимгүй үйлдэл.
Аварга маань одоо өөрөө огцорч дараа нь хэрэгээ шудрагаар шийдүүлээд шорон оронд орчихолгүй шиг салж чадвал Сайхан сумандаа очиж малаа маллаад гүүгээ барьж унагаа зэлэлж айрагаа уусан шигээ ирээдүйтэй байж мэдэх хэдэн багачуул ноцолдуулж намбайж суувал дээр дээ одоо яаж ч нүүрээ ширэлээд бүх карер чинь дуусчихлаа олны нүднээс далд орон нутагтаа бараадаад нам жим амьдарвал эрхтгүй аварга болсон чинь үнэн болхоор ард олон чинь яваандаа уучилах бизээ бүүр аймаг орж олон нийтийн арга хэмжээнд ч оролцох хэрэггүй зүгээр л сайхан сумандаа сууж өнгөрсөнөө эрэгцүүл дотор хүнтэйгээ ярь аав ээждээ эрхэлж нутагийн уул толгодоороо яв ер нь ганц Түвшинбаяр ч гэлтгүй олны танилууд ялангуяа муу юуманд холбогдож чих халууцуулдагууд нь ингэж нэг биеэ өөрийгөө сонс
Олон удаа хүн зодож нүдсэн онгироо новш байна ш дээ Йим хүнээр яахав тонил
huuh heregtei
Шууд чөлөөлөх хэрэгтэй
Олимпийн хорооны ерөнхийлөгчөөс бүү хэл аварга цолыг нь ОУОХороо хураах байлгүй дээ. Олон удаа хэрэг төвөгт нэр холөогдож байгаа шүү дээ. Ард ьүмнийхээ хайр хишгиыг даах тэнхэлгүй амьтныг хөсөр хаяж дараагын хүмүүст нь сургамж болгох хэрэгтэй шүү. Монгол улс урдаа ядуу гуйлгачин иргэдээ яая гэж байж наад тэнэгүүддээ сард 4 сая төгрөг өгөөд байдаг үнэхээр чадваргүй төртэй улс юмаа. Цаан нь өөр ямар шагналын тэнэглэл явагдаж байгааг ард түмэн мэдэхгүй.
Unen torhoo neg sain haruullaadaa.Mongol uls neg iinerhuu yumnuudaar duurchihlee.Harahaas oi gutmaar.nogoo huulichid yu bolov.Liptend balairaad bsan.yag l adilhan garuud.
ЯАААГ ҮНЭН ГОЛООРНЬ ХЭЛЛЭЭ
Попроод улс төржөөд байхаасаа өмнө КОВИДДОО анхааръяа
За ер нь өөрөө хурдхан өргөдлөө өгвөл гэмшиж буйн шинж болов уу.
ayataihan tseverhen hii l dee. Tuvshinbayariig tudgelzuuleed uureg guitsetgegch taviad daraa n jinhelne biz. zaaval huuj ogtsruulah gd yaahav dee. odoo humuus oilgono doo
Төр нь анхаар нь биз түмэн нь өөрсдийгөө бодно бх
Хайран залуу. Яаж яваад ийм юманд орчихов доо. Амартүвшин тэргүүтэй ардчилсан намын хутгуушнуудын хатгаасаар сонгуулийн өмнө ноцтой хэрэг гаргаж МАН-г ард түмэнд муухай харагдуудах гэсэн ардчилсан намынхны зохиомол жүжгийн золиос болчихлоо доо.
угаасаа ийм нуугдмал, бугшмал муухай ёс суртахуунтай хүн монгол улсын... ариун байгуулагыг удирдах ёсгүй. монголын олимпийн хороо болохоос женко, түвшинбаяр нарын олимпийн хороо бишээ. мафи нүүрлэсэн бузар газар байх ёсгүй.
ТАРХИНДАА ЮУ Ч ҮГҮЙ БАБНИК, БӨГС БӨӨРНИЙ АЖИЛ БОДОХООС ЦААШГҮЙ ЭНЭ ТЭНЭГ БӨХӨНЦӨР ОГЦОРДОО. ХЭДЭН САЙХАН ХҮҮХЭД, ХАНЬ ИЖЛЭЭ БОДДОГГҮЙ ИЙМ ТЭНЭГ ГАРУУД БӨХӨНЦӨРҮҮД БАЙХ ГАЗРАА БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ.
Orh geree ariun bailgaval heden huuhdiin chine huvi zaya tegsh baina.Boh hun, hurdan mori 2 hamgiin ariun baih zuil gej ovog deedes shutej irsen shuu!!!! Aldar ner, ed baylag ch daahad hund achaa ymdaa.Nutgiin duu uhaar !!! Enkhbatigaa asar!
20-оос 25 настай залуу хүмүүсээр дарга сайд УИХ ийн гишүүн болговол ардчилал хүний эрх зах зээл жинхэнэ ном журмаараа болж монгол улс хөгжинө гэж номлоод байна шүү энэ үнэн байхаа.
солихоос өөр аргагүй
энэ бол шууд ерөнхийлөгчийн нөлөө.Баттулга ямар хүн гэдгийг харуулж б.на. Түвшинбаяр яах аргагүй л тэнэг хүн юм.Боловсролтой б.сан бол ийм хэрэг хийгүй л дээ.Боловсрол бол арай ч хүнийг ийм байдалд оруулахгүй ш.Соц үеийн боловсрол ийм.Одоо цагийн боловсролыг яаж хэрхэн олж авснаа болно ш.Хойшид цэцэрлэг,ЕБС,их дээд сургуулийн сургалтыг сайжруулах хэрэгтэй.Баттулга ерөнхийлөгчийн ойр хүмүүсийн байр байдал арай биш б.на ш.Бид ямар хүн сонгочихсон юм болдоо.
Цагаанбаатар тэргүүтэй Увс фракцийн хэд МҮОХ хэдэн зайгуултай нийлээд авчих гээд чичирээд эхэллээ.
Erdem nomtoi turshlagtai olon gadaad heltei buir suuritai tiim hun olj solioo zunduul bgaa uuriiguu humuujuulj suraagui hooson tolgoitnuudiig odoo bolih heregtei
Толгойд нь уураг тархи бус ухнын хуухнаг төмсөг чихчихсэн юм шиг бусармаг завхай одоо ажлаа өгөөд шорондоо морил.Жангаа идээд жаргалаа эдэл.
БУРУУ ЗАМААР ЯВБАЛ БУЦАХДАА ШОРОО ТЭЭНЭ ГЭГЧЭЭР УГААСАА ЭНЭ АЛБАН ТУШААЛД БУРУУ ЗАМААР ЗАЛАРСАН. АЙХТАР ЮМ АА. ЮМ ИНГЭЖ ИЛЭРНЭ ГЭЖ ХЭН МЭДЭХЭВ ДЭЭ
Түвшинбаяр МҮОХ ажилаа яаралтай өг Олимп боллоо. Япончууд ийм юмыг үзэн яддаг улс. !!!!
Манайхан ийм төлөвшөөгүй хүнийг дарга болгож байдаг ядаж 60 хүрсэн аятайхан хүн сонгохгүйдээ
сайхан сумын айрагны хүүхэд ийм дутуу ухаантай байдаг юм. Сумын биеийн тамирын багш юу гэж хэлдэг байсныг Түвшинбаяр сайн мэднэ."Айрагны хүүхэд" гэдэг байсан
Хулгай хар мөртэй.
Одоо тэр баатар цолыг нь хураах хэрэгтэй. Өгч болсон юм чинь хурааж авч болно биз дээ. Тэгээд цагаатгаад төрийн бүх шагнал урамшууллаа цуцлах хэрэгтэй.
Дээр бичснийг уншаад үнэхээр гайхаад барах уу бүр зэвүүн хүрчихлээ.Хүнийг эрэмдэг зэрэмдэг болтол нь зодчоод байхад нь нутаг буцаад аав ээждээ эрхлээд сууж бай гэдэг чинь юү гэсэн үг вэ?Тэр хүн амьд гарахгүй байвал яах уу?Ёстой ойлгосонгүй!
Дээр бичснийг уншаад үнэхээр гайхаад барах уу бүр зэвүүн хүрчихлээ.Хүнийг эрэмдэг зэрэмдэг болтол нь зодчоод байхад нь нутаг буцаад аав ээждээ эрхлээд сууж бай гэдэг чинь юү гэсэн үг вэ?Тэр хүн амьд гарахгүй байвал яах уу?Ёстой ойлгосонгүй!Хүний эрүүл мэнд,амь нас монголд үнэгүйтэхчихсэн юм байна л даа.Их харгис зэрлэг болчижжээ бид цөөхөн монголчууд дотроо!
Olimpiin horoog tamirchidaar bitgii udirduul gol n ondor es surthuuntai, ondor bolovsroltoi, hiih buteeh bodlogtoi hun bval zugeer. Heden mahan tolgoituud hereggui, uvsiihan burhereggui.