НИЙГЭМ
Д.Солонгын оронд томилох ҮХЦ-ийн гишүүний сонгон шалгаруулалт ирэх даваа гарагт дуусна

Үндсэн хуулийн цэцийн гишүүд болох Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дууссанаар тэдний оронд томилох гишүүдийн сонгон шалгаруулалтыг явуулж буй. Улсын дээд шүүх эхэнд нь Ш.Цогтоогийн орны гишүүнд материал хүлээн авч, Ж.Эрдэнэбулганыг санал болгосон. Түүнийг УИХ хэлэлцэн батламжилсан юм.
Одоо Д.Солонгын оронд томилох гишүүнд материал хүлээн авч байна. Хугацаа ирэх даваа гарагт дуусах аж. Үүгээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, хэнийг нэр дэвшүүлэхээ хэлэлцэн тогтох юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.