Ерөнхийлөгчийн хоригийг ХЗБХ-гоор хэлэлцэхэд АН-ын бүлэг завсарлага авлаа
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.04.06/Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товлосон байсан.
Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авахыг хүсэв. Харин Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нэг хоногийн завсарлага өглөө.
Эргэн сануулахад, Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолын “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ш.Цогтоог Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй” гэсэн хоёр дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.