УЛС ТӨР

Ж.Сүхбаатар ба Ө.Шижир: Ерөнхийлөгчийн тавьсан хориг хууль зүйн үндэслэлтэй, үндэслэлгүй

Өнөөдөр /2021.04.06/ Хууль зүйн байнгын хороогоор ҮХЦ-ийн цэцийн гишүүнийг чөлөөлж, томилох УИХ-ын шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр байсан. Гэвч АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага аваад буй.

Завсарлага авахаас өмнө УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир нар хориг хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр маргаан үүсгэсэн юм.

Ж.Сүхбаатар гишүүний хувьд, "ҮХЦ-ийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч томилдог. Гэвч үлдсэн зургаа дээр нь хориг тавиад байвал нөлөөлөл тогтоох гэж оролдлоо гэж хардаж болох нь. Төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдаж болохгүй.

ҮХЦ-ийн гишүүний томилгооны үйл явц дахь Ерөнхийлөгчийн оролцоо маш тодорхой байгаа. Одоогийн энэ асуудал бол гажуудал. Ер нь Ё.Отгонбаяр элчин сайдыг эгүүлэн татах зарлиг гаргасан зэргийг нь харахад, Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрүүд сонин байгаа шүү. Үндсэн хуулиа баримаар байна. Энэ буруу жишиг дараа үедээ үлгэр дууриал үзүүлнэ шүү” хэмээсэн юм.


Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир, "Төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагдлаа гэж ярилаа. Бодит байдал дээр ҮХЦ-ийн томилгоонд хэн нь нөлөөлж байгааг та бүхэн харж байгаа. Ерөнхийлөгч томилгоонд нь хориг тавиагүй. Харин чөлөөлсөнд нь хориг тавьсан. Яагаад гэвэл ҮХЦ-ийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний яг хэнийг нь чөлөөлж, оронд нь томилохыг тодорхой оруулж ирэлгүйгээр шууд шийдсэн. Ерөнхийлөгч хуулийн хүрээнд л хориг тавьсан” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
a
a
2021-04-06 17:01

a

aa
aa
2021-04-06 17:02

a

Холбоотой мэдээ

Back to top button