Нийгмийн

Эрэн хайж байсан иргэнийг таксины жолооч хөнөөсөн байжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр 59 настай эрэгтэй “Т” хамтран амьдрагчынхаа гэрээс гараад сураггүй алга болсон мэдээллийг түүний ар гэрээс сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргажээ.

Тус цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулахад сураггүй алга болсон “Т”-г Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жалганаас нас барсан байдалтай байхыг олж тогтоосон.

Тус хэрэгт Эрүүгийн цагдаагийн алба, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад 1962 онд төрсөн, эрэгтэй, амь хохирогч “Т”-г хувиараа такси үйлчилгээнд явдаг СХД-т оршин суух хаягтай, 23 настай эрэгтэй “Д” дээрэмдэх явцдаа амь насыг нь хохироосон байж болзошгүй урьдчилсан байдал тогтоогджээ.

Тиймээс ”Д”-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжилж байна. Сэжигтэн “Д” нь урьд өмнө буюу 2019, 2020 онуудад ял шийтгэл эдэлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button