УЛС ТӨР

М.Оюунчимэг: Д.Ганзориг дарга та өөрөө хариуцлага хүлээж огцор

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчинд цэрэг удаа дараа амь хохирсон асуудлыг нээлттэй хэлэлцэж байна. Үүгээр дэд хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Г.Оюунчимэг “Зэвсэгт хүчний жанжин штаб энэ асуудалд бүр дөжирсөн байна. Нэгдсэн тоо байхгүй, бүх хэлж байгаа тоо нь хоорондоо зөрж байна. Хариуцлага алдсан салаан захирагчийг халалгүй зөвхөн цалингийн арга хэмжээ аваад өнгөрсөн байна. Д.Ганзориг дарга та өөрөө хариуцлага хүлээж огцрохуйц нөхцөл байдал үүссэн байна” гэлээ.

Түүний хариуд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Дөжирсөн асуудал байхгүй. Надад өгөгдсөн тоонууд зөрж байгаа нь гэмт хэргээ яаж ангилсантай холбоотой. Гэмт хэрэгт холбогдсон цэргийн албан хаагчид хууль ёсны дагуу шийтгэлээ аваад явж байгаа. н.Гялбуужамц гэдэг хүн Батлан хамгаалах сургуулийг муу дүнтэй төгсөөд 2019 онд салаан захирагчаар томилогдоод өнгөрсөн жил асуудал үүсгэж, цалингийн шийтгэл хүртэж байсан. Энэ асуудал цар тахлаас болоод хугацаа алдсан. Түүнээс н.Гялбуужамц болон бусад албан хаагчдад хариуцлага үүрүүлэхээс татгалзсан зүйл байхгүй гэдгийг хэлье” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
molom
molom
2021-04-06 16:03

Z##luul ene darga l jinhene uuruu hariutslagaa uureh hun ym bn tuunees said bl ingej baaluulah yosgui janjin darga bl hariutsah yostoi gishuun zuv heljee daanch naad zaluu chin zuuraldaad bh l sanaatai bn hariutslagaa bus#ad nylzaah ym l yrij bn daa

Тунгаа
Тунгаа
2021-04-06 16:12

Энэ новшийг огцруул

Зочин
Зочин
2021-04-06 16:28

Генер�##� нь өөрөө хамгийн түрүүнд огцор!

Зочин
Зочин
2021-04-06 17:54

Чиний дарга хүү хаана яаж цэргийн �##�ба хаасан бэ.гишүүнээ

иргэн
иргэн
2021-04-06 18:10

Боов хөхдөг гишүүн бас огцрох ёстой, нялх хүүхдээ дарга болгож хууль зөрчсөн

zochin
zochin
2021-04-06 22:49

ergvv avgai min chi uuruu ogtsrooch

Зочин
Зочин
2021-04-07 15:09

Оюунчимэг бол энэ дайны үг хэлэх эрхгүй хүн, Муу дүнтэй хүнийг сургууль төгсгөж, ажилд шахсан тэр даргын нэр хэний хэн бэ? Оюунчимэг шиг амьтан байгаадаа.

Холбоотой мэдээ

Back to top button