УЛС ТӨР
Ё.Отгонбаярын албан и-мейл задарсан асуудалд холбогдсон И.Индранилаг чөлөөлжээ
АНУ-д суугаа Элчин зөвлөх И.Индранилаг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Өмнө нь АНУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаярын цахим захидлууд задарсан. Уг хариуцлага И.Индранила дээр оногдох учиртай гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдээд байсан.
Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхэд И.Индранила зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэдэг мэдээлэл байна. Иймд түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бас ямар тагнуул хорлон сүйтгэгч гараад ирвээ?Тодорхой таниулаач.Үнэн нь батлагдвал хариуцлагаа тооцоорой.Бас нэг улс төрч нэртэй луйварчин салтаадаад үлдэх үү?
ene meteer shugel uleegchiig shiitgeed baival tur zasag shudarga bolohgui. ug zarchmaaraa hamgaalj uramshuulah uchirtai.
хариуцлага хүлээх ёстой хүн нь отгонбаяр шүү дээ
MY prime minister
Ичих хэрэгтэй ш тэээ.... Арай ч ийм пялдага байж болохгүй биз дээ... Нөгөөөх нь ч гэсэн юу дутлаа гэж
Онц бүрэн эрхт элчин сайдын албаны цахим шуудан гэдэг улсын нууцад орох байх гэж бодох юм. Хэрвээ тэгдэг бол улсын нууц задалсан элчин зөвлөх ажлаасаа зөвхөн чөлөөлөгдөөд л болоо юу..Улсаасаа урвасан юм биш биз..эрхэм хуульчдаа нарийн судлавал яасан юм....