ДЭЛХИЙ

Ил болсон Фэйсбүүк хэрэглэгчдийн утасны дугаарт таных багтсан уу

Өнгөрсөн бямба гарагт (2021.04.03) Фэйсбүүк хэрэглэдэг 533 сая хүний утасны дугаар гэх мэт хувийн мэдээллийг интернет дээр нийтлэгдсэн. Тус мэдээллийн ихэнх нь утасны дугаар байсан бөгөөд энэхүү хэргийг анх цахим гэмт хэргийг тагнах “Hudson Rock” фирмийн үүсгэн байгуулагч Алон Гал илрүүлжээ.Харин цөөн хэдэн сая хүний имэйл ил болсон байна.

Тэгвэл та тэдгээр 533 сая хэрэглэгч дунд орсон болов уу гэж бодож байж магадгүй. Бямба гарагт (2021.04.03) нийтлэгдсэн хэрэглэгчдийн мэдээлэл дотор таны утасны дугаар, имэйл гэх мэт зүйлс байгаа эсэхийг “Have I Been Pwned” сайтаар дамжуулж шалгаж болох аж. Тус сайтад ороод “email or phone” гэсэн хэсэгт өөрийн дугаараа олон улсын хэлбэрээр бичиж оруулж шалгана. “Have I Been Pwned” сайтад зочлохыг хүсвэл ЭНД дарна уу

Мэдээлэл нь нийтлэгдсэн хүмүүс дунд АНУ-аас 32 сая, Их Британиас 11 сая, Энэтхэгээс 6 сая хэрэглэгч багтсан байна. Фэйсбүүк компани тэдгээр мэдээллүүдийг 2019 онд системийн цоорхойгоор алдагдсан хэмээн мэдэгдсэн.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button