ДЭЛХИЙ

Марко Кавалери: “AstraZeneca”-ийн вакцин тархинд цусны бүлэн үүсэхтэй холбоотой

Европын эмийн агентлагийн “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг шалгаж буй багийн дарга Марко Кавалери тус вакцин болон тархинд цус бүлэгнэх маш ховор үзэгдлийн хооронд холбоо байгаа хэмээжээ.Гэхдээ юуны улмаас тархинд цус бүлэгнэлт үүсдэг нь одоо болтол тодорхойгүй байгаа аж.

Тэрбээр мягмар гарагт (2021.04.06) “Il Massgero” нэртэй Италийн өдөр тутмын сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Миний бодлоор, одоо бид вакцинтай холбоотой (тархинд цус бүлэгнэхтэй) нь илэрхий хэмээхэд буруудахгүй гэж бодож байна. Гэхдээ энэхүү хариу урвал юуны улмаас болдог гэдгийг одоогоор бид мэдэхгүй” хэмээжээ. Кавалери өөрийн хэлсэн зүйлээ бататгах ямар нэгэн баримт дурдаагүй аж. Үүний дараа Европын эмийн агентлаг тус вакциныг шалгах явц үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд өнөөдөр эсвэл пүрэв гарагт үр дүнгээ танилцуулах товтой байгаа юм.

Өмнө нь Европын эмийн агентлаг “AstraZeneca”-ийн вакцины ашиг тус эрсдэлээсээ хавьгүй их хэмээсэн. Мөн ДЭМБ үүнтэй ижил мэдэгдэл хийсэн. “AstraZeneca” компани судалгаа явуулж вакцины улмаас цус бүлэгнэх эрсдэл нэмэгддэггүй гэж дүгнэсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button