ДЭЛХИЙ

Нүцгэн зургаа авхуулсан моделиудыг Арабаас албадан гаргана

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод гаднын иргэншил бүхий эмэгтэйчүүд нүцгэлж зургаа авхуулсан нь тус улсын дэг жаяг, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэмээн буруутгагдаад буй. Тэднийг торгох ялаар шийтгэнэ гэж мэдээлэгдэж байсан юм.

Тэгвэл прокурор хэргийг шалгаж дуусаад эмэгтэйчүүдийг садар самуун дүрс бичлэг хийсэн хэрэгт буруутгаж, хууль зөрчсөн хэмээн үзээд улсаас албадан гаргах шийдвэр гаргасан байна. Энэ тухай АНЭУ-ын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Гэрэл зурагт гарсан 12 эмэгтэй нь Украин улсын харьяалалтай бөгөөд консулын газар нь өчигдөр хүлээн авч уулзжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button