НИЙГЭМ
Автомашинтайгаа гараад алга болсон 29 настай эрэгтэйг олжээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багийн Дарь-Эхийн 5 дугаар гудамжинд иргэн Э нь 04.04-ний өдрийн 22:00 цагийн орчим “Приус 20” загварын суудлын автомашинтай гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Э/29 настай, эрэгтэй/-г 04.06-ны өдрийн 15:07 цагт Баян багийн “Мухарын дэрс” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 38 км-т/ малчин Г-ын өвөлжөөнөөс олсон.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.