НИЙГЭМ

ЭМЯ: 30-39 насны иргэд хамгийн идэвхтэй дархлаажуулалтад хамрагдаж байна

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Сүүлийн 24 цагт 575 халдвар шинээр бүртгэгдлээ. Эдгээрийн гурав нь эмнэлгийн байгууллагын ажилчид байна.

Улаанбаатар хотод 456, орон нутагт 113 халдвар бүртгэгдсэн. Үүгээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 12 мянга 226 боллоо” гэлээ.

Харин дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өгөхөд, сүүлийн 24 цагт Улаанбаатарт 36 мянга 412 хүн, орон нутагт 13 мянга 959 хүн вакцин хийлгэсэн байна. Үүгээр нийт дүнгээрээ Улаанбаатарт 403 мянга 162, орон нутагт 63 мянга 784 хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Харин насны ангиллаар нь авч үзвэл:

  • 18-19 насны 7523
  • 20-29 насны 89166
  • 30-39 насны 123228
  • 40-69 насны 95815
  • 50-59 насны 91367
  • 60-69 насны 47637
  • 70-79 насны13605
  • 80-84 насны 2203
  • 85-с дээш 973 хүн вакцин хийлгээд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-04-07 12:21

Sputnik irsiimuu yaasiin

Холбоотой мэдээ

Back to top button