НИЙГЭМ

Л.Энхсайхан: Вакцин хийлгэсэн бол жирэмслэлтээс хамгаалах нь зөв

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Сүүлийн 24 цагт 575 халдвар шинээр бүртгэгдлээ. Эдгээрийн гурав нь эмнэлгийн байгууллагын ажилчид байна.

Улаанбаатар хотод 456, орон нутагт 113 халдвар бүртгэгдсэн. Үүгээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 12 мянга 226 боллоо” гэлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчийн асуултад:

“Жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн вакцин хийлгэх нь эрсдэлтэй юү гэдэг дээр судалгаа хийгдэж байна. Эцсийн үр дүн гарсан судалгаа одоогоор байхгүй. Жирэмсний эхний гурван сард ер нь элдэв вакцин, эм тарианы бүтээгдэхүүнийг зөвлөдөггүй. Иймд хэрэв вакцин хийлгэсэн бол жирэмслэлтээс хамгаалах аргуудыг хэрэглэсэн нь зүйтэй. Мэдээж вакцин хийлгэснийхээ дараа жирэмсэн болсноо мэдсэн бол ургийг тасал гэж зөвлөхгүй” гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-07 12:48

Юу солиороод бган бэээ

Холбоотой мэдээ

Back to top button