НИЙГЭМ

“Вакцины хоёр дахь тунг эхний тун хийлгэсэн газраа хийлгэхийг зөвлөнө”

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Сүүлийн 24 цагт 575 халдвар шинээр бүртгэгдлээ. Эдгээрийн гурав нь эмнэлгийн байгууллагын ажилчид байна.

Улаанбаатар хотод 456, орон нутагт 113 халдвар бүртгэгдсэн. Үүгээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 12 мянга 226 боллоо” гэлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчийн асуултад:

“Вакцины хоёр дахь тунгаа эхний тун хийлгэсэн газраа очиж хийлгэхийг голчлон зөвлөнө. Гэвч зайлшгүй шалтгаанаар өөр газар хийлгэхээр болбол төдийлөн хориглохгүй. Гэхдээ вакцины төрлийг хольж хийхгүй. АстраЗенека вакцин хийлгэсэн бол хоёр дахь тунгаа АстраЗенекагаар л хийлгэх учиртай” гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button