НИЙГЭМ

ТАНИЛЦ: Ямар хүнийг гэрт нь тусгаарлан эмчлэх вэ

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Сүүлийн 24 цагт 575 халдвар шинээр бүртгэгдлээ. Эдгээрийн гурав нь эмнэлгийн байгууллагын ажилчид байна.

Улаанбаатар хотод 456, орон нутагт 113 халдвар бүртгэгдсэн. Үүгээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 12 мянга 226 боллоо” гэлээ.

Түүнчлэн ямар хүнийг гэрт нь тусгаарлан эмчилж байгаа талаар мэдээлэл өглөө. Үүнд:

  • Шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн коронавируст халдварын батлагдсан тохиолдлын өөрийн хүсэлтийг харгалзан гэрт нь 10 хоног тусгаарлана. Тусгаарлалтын хугацааг дуусгах шийдвэрийг хяналтын эмч гаргана гэж зааж өгчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button