НИЙГЭМ

Цэвэр усны шугамтай зэрэгцүүлэн барилгын суурь тавьжээ

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Баганат Өргөө” ХХК цэвэр усны шугамтай зэрэгцүүлэн барилгын суурийн ажил хийж байжээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ус сувгийн удирдах газраас гаргасан гомдлын дагуу уг байршилд хийсэн хяналт, шалгалтаар инженерийн шугам сүлжээний тодруулга хийгээгүй, баталсан загвар зураг төсөлгүй, барилгын тэг тэнхлэгийг газарт бэхлээгүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын суурийн ажил хийж байсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Иймд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, зөрчлийг арилгах талаар албан шаардлагыг өгч, барилга угсралтын ажлыг зогсоожээ.

Эх сурвалж: Хот байгуулалт, хөгжлийн газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Золбин ардчилал зайл.
Золбин ардчилал зайл.

Золбин ардчиллын халтар нүүр царай энэ. Хэрэв социализм байсан бол хэн ч хэзээ ч ингэж даврахгүй дээ. Тиймээс өмхий ардчиллыг устгаж, хариуцлага маш өндөртэй, хатуу ч гэсэн шударга нийгэм байгуулцгаая.

Холбоотой мэдээ

Back to top button