НИЙГЭМ

“Хүнсний талоныг пин коджуулж байна”

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ирэх тавдугаар сарын 5-н хүртэл хүнсний талоны картыг пин коджуулах ажил үргэлжлэх талаар мэдэгдэв. 

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байна. Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хүнсний талоны картыг пин коджуулж эхэлсэн. Та халдвар хамгааллын дэглэмээ баримтлан Төрийн банкны өөрийн ойр салбарт очиж хүнсний талон авдаг картаа пин коджуулаарай. Иргэн та зөвхөн гэрээт хүнсний дэлгүүрээр буюу улсын хэмжээнд тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, улсын хэмжээнд НӨАТ баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна. Өөрийн хүссэн хүнсний дэлгүүрээ сонгож үйлчлүүлнэ. Иргэний сонголтыг дахин хязгаарлахгүй болно. Хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжинэ. Шийдвэр гаргах түвшинд дата мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдлүүд бий болно. Цаасан тайлан, хүнд суртал үгүй болно. Шинэчлэлийн хүрээнд ХНХЯ, Гааль татвар санхүү мэдээлэл, технологийн төв, Төрийн банк, ҮСХ, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, ЖиЭс1Монгол ТББ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна” гэж бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button