ДЭЛХИЙ

Amnesty International: ОХУ Алексей Навальныйг удаанаар хөнөөж байж болзошгүй

Өнөөдөр (2021.04.07) хүний эрхийн бүлгэм болох “Amnesty International” Алексей Навальныйн шоронд хорогдож буй нөхцөл байдлыг тамлалттай адилтган түүнийг удаанаар хөнөөж байж болзошгүй гэжээ. Тус мэдэгдэлд шоронд Навальныйг нойрны дутагдалд оруулж эмчид үзүүлэхгүй байгаа хэмээсэн байна.

Алексей Навальный өнгөрсөн долоо хоногт эмчид үзүүлэхийн тулд өлсгөлөн зарласан билээ. Тэрбээр өөрийнхөө нөхцөл байдлын талаар шоронгийн даргадаа захидал бичихдээ “Би үнэхээр эмчид үзүүлэх хэрэгтэй байна. Бүх яллагдагч тусгай эрүүл мэндийн мэргэжилтэнд үзүүлж зөвлөгөө авах эрхтэй.Надад тийм эрх байгаа бөгөөд би гэм зэмгүй хүн. Би эмчид үзүүлэхийг шаардаж байна. Тэгтэл би өлсгөлөн зарлана” гэжээ.

Мөн даваа гарагт (2021.04.05) сөрөг хүчний удирдагч тэрбээр амьсгалын замын өвчний шинж тэмдэг үзүүлж байсан тул түүнийг өвчтөний тасагт шилжүүлэн коронавирусийн шинжилгээ авсан аж.

“Amnesty International”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард “ОХУ болон Орос албан тушаалтнууд түүнийг удаанаар хөнөөх нөхцөл байдалд оруулан түүнд юу тохиолдож байгааг нуун дарагдуулж байж магадгүй. Оросын албан тушаалтнууд түүний эрхийг зөрчиж байгаа гэдэг нь илт байна. Бид илүү ихийг хийх хэрэгтэй. Тэд өмнө нь түүнийг алахыг оролдсон, одоо болохоор шоронд хорин тамлалт гэж хэлж болохоор нөхцөл байдалд орууллаа” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

зүгээр ажлаа хийгээд явж байхгүй яах гэж барууны бууны нохой болсон юм.

Зочин
Зочин

Урвагчийг алахгүй орос энэрэнгүй улс болждээ чанга байхдаа дэлхийд гайхагдсан хөгжингүй улс байсансан

ҮНЭН
ҮНЭН

ХАРААЛ ИДСЭН УЛААН ОРОСЫГ ЧӨТГӨР АВААСАЙ

Холбоотой мэдээ

Back to top button