УЛС ТӨР

ТОДРУУЛГА: Энэ сарын 10-наас хөл хорихыг дэмжсэн, гэвч эцэслэн шийдээгүй

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМЯ-наас гаргасан хөл хорио тогтоох саналыг хэлэлцсэн гэх мэдээлэл бий. Харин дөнгөж сая Засгийн газрын хуралдаан завсарласан бөгөөд үүгээр эцэслэсэн шийдвэр гаргаагүй байна.

Харин эцсийн шийдвэр гараагүй ч энэ сарын 10-наас эхэлж хөл хорих саналыг дэмжсэн гэгдэж байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Б.Гандуламаас тодруулахад:

"Уг саналыг Засгийн газар дэмжсэн нь үнэн. Гэхдээ энэ нь хөл хорио тогтоохоор болсон гэсэн үг биш. Эцэслэн шийдвэр гаргахад УОК-ын нэмэлт санал, зөвлөмж шаардлагатай болсон гэх мэдээлэл байна. Үүний өмнө Засгийн газар хөл хорио тогтоох саналыг дэмжсэн ч тогтоохгүй байхаар шийдвэрлэж байсан” гэлээ.

Эх сурвалжуудын хувьд өнөөдөр хөл хорих эсэхийг ямартай ч эцэслэн шийдвэрлэх бөгөөд 21-28 хоногоор тогтоож магадгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-04-07 16:09

ЕС Оюунэрдэнийг нэн даруй Огцоруулж харицлага хүлээлгэ

Зочин
Зочин
2021-04-07 16:19

ид ажлын үеэр хоривол иргэд зүгээр хонь шиг суухгүй л байх

Зочин
Зочин
2021-04-07 19:20

Хөл хорио тогтоогоочээ, х�##�двар тархаж олон хүн амь насаа �##�дсаны дараа яаж байдлыг сайжруулах гээд байгаа юм бэ?

Irgen
Irgen
2021-04-07 21:31

Horiood ogooche s#a

Холбоотой мэдээ

Back to top button