НИЙГЭМ

Хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох асуудлаар утсаар ярьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярив. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Ерөнхий сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд онцлон тэмдэглэв. Нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх нь  чухал гэдэгт санал нэгдлээ.Ерөнхий сайд нар цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд мөн худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: Засгийн газрын ХМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-07 19:56

Дөнгөж өнөөдөр Ерөнхий сайд болсонд нь баяр хүргэж байгаа юм биздээ.

Холбоотой мэдээ

Back to top button