ДЭЛХИЙ

Мьянмарын алдартай загвар өмсөгчийг цэргийн хүчнийхэн баривчилжээ

Мьянмар улсын хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг Пэйнг Такхоныг цэргийн хүчнийхэн баривчилжээ. Жүжигчин болон модель тэрбээр цэргийн эргэлтийн эсрэг биеэр мөн онлайнаар оролцсон аж. Түүний сая гаруй дагагчтай Инстаграм хуудсыг Фэйсбүүк аккаунттай нь хамт устгасан байна.

Хоёрдугаар сарын 1-нд Мьянмарын цэргийн хүчин Аун Сан Су Чи тэргүүтэй эрх баригч намын удирдлагуудыг баривчилсан. Өнгөрсөн арван нэгдүгээр сард болсон сонгуулиар Аун Сан Су Чигийн нам 83 хувийн саналаар ялалт байгуулсан. Үүнийг Мьянмарын цэрэг арми болон сөрөг хүчний нам сонгуульд луйвар орсон хэмээн эсэргүүцсэн юм. Цэргийн эргэлтийг эсэргүүцэж болсон жагсаалуудын улмаас 600 гаруй иргэн нас барсан байна.

Такхоны эгч Ти Ти Лин Фэйсбүүк дээр бичсэнээр пүрэв гарагт (2021.04.08) найман ширхэг цэргийн машинтай 50 гаруй цэрэг хүрч ирээд түүнийг баривчилсан аж. Түүний дотнын найз Такхоныг гүн сэтгэл гутралд орж эрүүл мэнд нь хүнд байгаа хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мэднэ, царайлаг лам гээд гарч байсан. Харамсалтай юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button