
Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өнөөдрийн байдаар вакцинд хамрагдах учиртай нийт хүн амын 25 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна. Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Өнөөдөр гэхэд 714 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Халдварын тоо нэмэгдэх тусам эрүүл мэндийн салбарын, эмнэлгийн ачаалал ихсэж байна” гэлээ.