Б.Жавхлан: Арбитрын шүүх дээр бид ялна, ялах үүрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Засгийн газраас мэдээлэл сонсож байна.
Үүгээр Засгийн газрын гаргасан иргэн бүрд 300 мянган төгрөг олгох тогтоолын талаарх асуудал дахин хөндөгдөж байна. “Оюу толгой” ХХК хэдий татварын актыг хүлээн зөвшөөрөөгүй, Арбитрын шүүхэд хандаад буй ч хууль тогтоомжид нийцүүлэх хүрээнд Төрийн санд тодорхой мөнгөн дүнг шилжүүлээд байгаа юм.
Энэ тал дээр Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
“Бид Оюу толгойгоос авах ёстой зүйлээ авсан. Арбитрын шүүх дээр бид ялна. Ялах үүрэгтэй. Үүн дээр сөрөг хүчнүүд ч хамтарч ажиллаарай. Төсвийн орлого шүү гэдгийг өчигдөр албан ёсоор зарласан” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Овоо ш дээ. Санаж явбал бүтнэ дээ. Бид ч залбирна. Мэдлэг чадвартай иргэн бүр л Оюу толгойн асуудалд өөрийн санал бодлоо уралдуулмаар байгаа юм. Сангийн сайд харин их гоё хэлжээ. Бүгд л зүтгэе. Гэхдээ Ову тогойн асуудлаарх бүх зүйлийг иргэдэд ил тод болгож байнга мэдээлэлтэй болгосноор Иргэн, байгууллага, нам эвсэл, хувь хүн гээд бүгд чөлөөтэй илэрхийлэх боломжтой болох болов уу гэж бодогдож байна даа.