“Апартмент 716” буюу С.Батболдын сүүдэр дэх нуугдмал хөрөнгө
РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ
Дэлхийн түүхэнд МЭ 716 он нь 366 хоногтой, цаг тооллын шилжилттэй жил хэмээн тэмдэглэгддэг. Уг онд Турк, Араб, Европ, Британид төрийн эргэлт хийгдсэн дуулиант хэргүүд олноор тохиолдсон байдаг.
Тэгвэл 2020.11.19 өдөр Английн шүүхээс Сү.Батболд нарт холбогдох 716 дугаар байрыг битүүмжилсэн шүүгчийн захирамж, шийдвэр гарсан. Уг шийдвэрт хариуцагч Сү. Батболд нарын Англи, Уэльсийн нутаг дэвсгэр дэх 15,235,500 паундаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.
Ийнхүү битүүмжилсэн шийдвэрийг гаргасан Английн Дээд шүүхийн шүүгч Марк Пеллинг уг маргааныг авлигын асуудал байна гэж үзээд, хариуцагч Сү.Батболд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрдэнэтийн орд газар, Оюу толгойн алт зэсийн ордоос хувийн ашиг хонжоо олох сэдлээр шударга бус нөлөөлөл үзүүлсэн гэж буруутгасныг онцолсон.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олсон орлогоороо гадаад улсад, тухайлбал, Лондон хотын төв хэсэгт байршилтай Апартмент 716 хэмээх тансаг зэрэглэлийн, асар үнэтэй орон сууцыг оффшор компаниар дамжуулан нууцаар эзэмшиж, ашиглаж байсан нь ил болсныг Сү.Батболд нар үгүйсгэж чадаагүй өдийг хүрлээ. Учир нь уг шүүхийн шийдвэрт Сү.Батболд нар нь гомдол гаргаагүй, хөрөнгө битүүмжлэх шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байна.
Өөрөөр хэлбэл, Английн шүүгч Сү.Батболд нарт холбогдох хэргийн материалтай танилцаж үзээд, “энд төлөөний хүмүүсээрээ дамжуулан оффшор дахь хөрөнгөө хянадаг асар нарийн зохион байгуулалттай арга заль харагдаад байна”, “Апартмент 716 бол байнга шилжүүлж хөдөлгөдөг, тогтворгүй хөрөнгө байна”, “Апартмент 716-г бүртгэл дээрх өмчлөгч Солонгос нөхөр нь жинхэнэ өмчлөгч байх магадлал бага юм”, “энэ хөрөнгийг битүүмжлэхгүй юм бол өөр юуг битүүмжлэх билээ” гэх утгатай гашуун үнэнийг нь түс тас биччихсэн байна.
Энэ гашуун үнэнийг Сү.Батбол нар эсэргүүцэхгүй орхиж, Английн шүүхэд гомдол гаргахгүй гэдгээ илэрхийлэн, таг чимээгүй болж зайлсхийсэн байна. Үүний учир нь Сү.Батболдын хүү Лондон хотод амьдран сууж, суралцаж байхдаа уг байранд амьдарч байсан, Сү. Батболдын хоёр дахь эхнэр, эхнэр талын эгч нар эзэмшин ашиглаж байсан маргаангүй баримтыг шүүх үндэслэл болгосонтой холбоотой байх. Үүнээс гадна, Апартмент 716-г эзэмшигч компанитай холбоотойгоор Сү. Батболдын өөрийнх нь гарын үсэг жирийтэл гарч ирсэн, паспортын хуулбараа өгсөн, эцсийн өмчлөгч болохоо дүгнүүлсэн, Авлигын эсрэг хууль хэрэгжиж эхэлснээс хойш нуун далдлахдаа хөөрхий хүүхдүүдээ харгисаар ашигласан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон бололтой.
Төрийн эргэлтийн бэлэгдэл болсон “716” дугаар бүхий, илчлэгдсэн эд хөрөнгийн цаад гарал үүсэл нь авлигаар ард түмний баялгийг худалдсантай холбоотой олон дуулиант хэргүүдийн зөвхөн нэгээхэн баримт гэвэл ийм лав гүнзгий байна. Сү.Батболд ийнхүү хөрөнгөжсөн үнэн учрын мөрөөр зөвхөн Англид төдийгүй, Америк, Хонгконг, Британийн Виржинийн Арал, Сингапур, Жерсий арал зэрэг газарт мөрдлөг шалгалт хийгдэж, одоогоор л гэхэд 70 шахам сая ам.долларын хөрөнгө мөнгө битүүмжлэгдээд байгааг олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлсээр байна.

Сү.Батболд олон улс дамнан мөнгө угаасан гэх нууц хэрэг барууны орнуудын шударга шүүхэд шалгагдаж эхэлснээр эрх баригч намын элит удирдлага нар ард түмнийхээ эрх ашгаас урваж худалдсан үнэн нүүр царай илчлэгдэж, ёстой л даравч далдайж булавч бултайх гэгч болсноор 2021 онтой бид золгосон билээ.
Харин Сү орогнох сүүлчийн газраа Монгол төрийг сонгон авч, хэргээ “Зөвхөн Монголдоо” шийдүүлэх чиглэлийг барьж эхэлсэн болоод ч тэр үү, алдарт Апартмент 716-ийн ачааг даагаагүй болоод ч тэр үү, юутай ч 2021.01.21 өдөр У. Хүрэлсүхийн Засгийн газар цагаан тугаа мандуулан огцорсныг Сү дарга ихээхэн сайшаасан түүхтэй. Харин энэ түүхийг түүхчид “төрийн хагарлын эхлэл” байсан хэмээн дүгнэдэг...








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгчийн тамгын газар төлбөртэй сэдээ тарааж суухаар ажлаа хийдээ
Энэ бол зүгээр эхлэл араас нь жинхэнэ хөвөрнө, Увсын хотгор шанагыг зарсан нэг нөхөр хамсаатан болно тэр бүр үхэх гэж байгаа удахгүй тэр нөхрийн бүх булхай бас дэлгэгдэнэ
Сү. Батболдын шүүхээс царцаасан хөрөнгийг 3 сая хүнд хуваавал 1 аүнд 150 000 төгрөг очно.
Редакцын бус мэдээ гээд төлбөртэй мэдээ байна муу мөнгөний сайт!
Юун редакцийн бус мэдээ гээд шалчигнаад ,чтавьчаад байнаа Гадаадын шүүхийн авсан арга хэмжээг нийтлэсэн байгаа биз дээ.Энд зохиосон,гүтгэсэн юм нэг ч алга
Хууль хэрэгждэг оронд яааж чадахгүй л дээ энэ Сүү
Монголын шүүх биш Гадаадын шүүх учир арай ч "хуудуутай" зүйл хиихгүй байх аа. Энэ Батболд эртхэн үнэнээ хүлээгээд, уучлалаа гуйгаад, албан тушаалаа орхиод, сайн дураараа ялаа авсан нь дээр л баймаар юм. Юунд ингэж "гүриийнээ"???
Би хувьдаа энэ мэдээллийг Ерөнхийлөгчийн сонгуулийн улмаас МАН-ыг харлуулах гэсэн мэдээ гэж үгтхон ч үзэхгүй. Учир нь би аль ч нам, эвсэлд хамаардаггүй. Дэвшилттэй бүрийг дэмжиж, худал хуурмагийг бол яснаасаа үзэн яддаг хүн. Тэгээд ч ардчилалын салхинд "үлээгдэж" тэр үеийн олон нам гээч зүйлд ерөөсөө "уруун татагдаагүй" болохоор зөв үйлдлүүдийг хэн ч хийсэн дэмжиж, сайшааж явдаг. Хэрэв би аль нэг талыг барьсан бол өөрийн туулсан амьдралдаа үнэхээ харамсах байсан. 30 жилийн өндөрлөгөөс хараад: энэ их нүгэл хийлэнц хийж, үйлийн үр хурааж буй хүмүүсийг өөрчлөгдөөсэй гэж их хүсдэг ч тийм ч амар зүйл биш гэдгийг ойлгодог тул "толгой сэгсрээд" л суудаг даа. Өрөвдөлтэй, үнэхээр гамшиг болж дээ монгол хүмүүс 90 оноос хойш. Өнөөдрөөрөө амьдрах, хорвоогийн мөнх бусын жамыг ойлгохыг хүсэх л юм бол, хайрлах энэрэх, ачлах, асрах, туслах халамжлахын учрыг олчих л юм бол "бэрдийн" амьдралаас салж ЧАДНА Ш ДЭЭ. Даанч их "дотолтоосоо" өөрийгөө сугалж чадахгүй л байна даа, зайлуул
Энэ сайт дандаа төлбөртэйгээр хүн гүтгэдэг.Худлаа бичнэ.ккк
Өө за за, Монголын шүүх юу хийж сууна. гадаадын шүүх манай улсын төлөө ажиллах ёстой юу ?
Монгол төрийн хагарал У.Хүрэлсүхээс эхтэй биш Энэ хагарал аль эрт 1990 оноос эхтэй юм шүү Эргүү түүхчид ээ!!!