Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.
Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хийхээр товлогдсон байна.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан таван гишүүний бүрэлдэхүүнтэй явагддаг. Хуралдааны тов тогтохоос өмнө бүрэлдэхүүнийг томилж, тогтоол гаргадаг тул бүрэлдэхүүн тодорхой болсон байгаа гэсэн үг.
Гэхдээ хуулийн дагуу бүрэлдэхүүнийг хуралдаан болох өдөр хүртэл нууцалдаг. Иймд цэцийн ямар гишүүд оролцох нь ил мэдээлэгдээгүй байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.