ДЭЛХИЙ

Америкчуудын 46 хувь Дуэйн Жонсоныг Ерөнхийлөгч болгохыг хүсдэг

“Piplsay” сайтын санал асуулгад оролцсон Америкчуудын тал гаруй хувь нь “The Rock” хочтой Дуэйн Жонсоныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл дэмжинэ хэмээн хариулжээ. Санал асуулгын хариуг өнгөрсөн мягмар гарагт (2021.04.06) нийтэлсэн бөгөөд оролцогчдын 46 хувь нь Дуэйн Жонсоныг дэмжсэн байна.

48 настай тэрбээр 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар “Хэрвээ хүмүүс хүсэж байвал” хэмээсний дараа энэхүү санал асуулга явагдсан аж. Жонсон өнгөрсөн хоёрдугаар сард “USA Today” сайтад ярилцлага өгөхдөө “Хэрвээ хүмүүс намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхийг хүсвэл би ирээдүйд нэр дэвших талаар бодож үзнэ. Би асуултад хөнгөмсөг хариулт өгөхгүй үнэнээ хэллээ” гэжээ.

“Piplsay” тус санал асуулгыг онлайнаар дөрөвдүгээр сарын 2-оос 4-ны хооронд явуулж нийт 30,138 Америкчуудыг хамруулсан байна. Тэдний 63 нь Холливуудын одод зөв хандлага болон дэмжих багтай бол сайн улс төрч болж чадна гэж хариулжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өө янзын сайхан интертаймент

Холбоотой мэдээ

Back to top button