УЛС ТӨР

Д.Ганбатыг Ж.Батсууриар сольж, бүлгээ Ерөнхийлөгчид “ээлтэй” болгоно

Д.ГАНБАТЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ТУС БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮЗЖЭЭ

УИХ дахь АН-ын бүлгийг 2020 оны сонгуулийн дараа Д.Ганбатаар ахлуулсан. Д.Ганбат нь Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон, өмнө нь Х.Баттулгатай нэг тойрог байсан гэх утгаар Ерөнхийлөгчийн дэмжлэгээр түүнд сөрөг хүчний бүлгийг ахлах боломж олгосон юм.

Нэг нам хоёр парламент дамнан, төрийн эрхийг барьж буй энэ үед сөрөг хүчний оролцоо, үүрэг ихээхэн чухал байгаа ч бүлгийн чадамж улам бүр суларсан нь нууц биш. Д.Ганбатын хувьд улс төрчийн байр суурь нь шинжлэх ухаанч биш, хэт субьектив байдлаар асуудалд ханддаг, дүр бол хоногших боломжгүй зэргээр намынхан “гологлсон” гэх.

Түүнчлэн бүлгийн зарим гишүүд “Д.Ганбат Ерөнхийлөгчид нэмэр тус болохын оронд МАН-ынханд тал засч, элдэв тохироо хийж яваа” гэх агуулгаар ил далд түүнийг шүүмжилж буй. Харин Д.Ганбат гишүүний хувьд “Ерөнхийлөгч намайг гадуурхаж, бүлгийн ажилд оролцуулахгүй байгаа” гэх гомдлыг намынхандаа хэлжээ.

Ж.БАТСУУРИАР БҮЛГЭЭ АХЛУУЛАХААР ТОХИРЧЭЭ

Үүнтэй холбогдуулан, сөрөг хүчний бүлгийг Ж.Батсуурь гишүүнээр ахлуулах тохироо нэлээд эрт хийгдсэн байна. Ж.Батсуурийн хувьд Ц.Тувааны талын АН-ын даргын сунгаанд оролцохоор яригдаж байсан ч Ерөнхийлөгчийн зөвлөмжөөр нэрээ татсан гэгдэж буй. Тэрбээр өмнө нь Сүхбаатар аймгийг сайн удирдсан, төрд ажиллаж цэгцэрсэн гэх сайн нэртэй.

Олон нийтийн хувьд ч тэр, Ж.Батсуурийг сөрөг хүчний даргад илүү тохиромжтой, хурц яриа хэллэгтэй, улс төрийн тоглолтуудад илүү зохимжтой гэх өнцгөөр дүгнэдэг. Гол нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын бүлгийн даргыг солих нь сонгуульд ээлтэй тусна гэх хүлээлт байгаа аж.

АН эдүгээ С.Эрдэнийн, Ц.Тувааны гэх хоёр нэршлээр хоёр салж, тус бүрдээ намын даргаа сонгоод буй. Тэд маргаанаа Дээд шүүхээр дэнслүүлэх замаар учраа олж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлах хуулийн хугацаа ойртсоор байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 12, 2021 07:59

batsuuria chi zvgeer amgiin dund shatni darga l um bnleshde ilvv gawihgvi

Зочин
Зочин
4 сар 12, 2021 08:03

Сүхбаатарынх нь ч чоно доо

Зочин
Зочин
4 сар 12, 2021 08:10

Jenko Mongoliin suidelsen bas. AH g suidellee jangaa hurteh tsag irnee hulgaraa

зочин
зочин
4 сар 12, 2021 08:28

бидоныг соль соль

Zochin
Zochin
4 сар 12, 2021 11:45

Bit on. Ganbataas deer baih anhnaasaa buruu bsan yum

Зочин
Зочин
4 сар 12, 2021 16:29

АН-ын бүлгээ хаг�##�ж бүр сөрөг хүчингүй болох нь л дээ. Ганбат нь харин овоо цор цор гэж дуугараад байгаам бишүү.

Зочин
Зочин
4 сар 12, 2021 16:31

Намаа бутлаад дараа нь бүлгээ хаг�##�аад тэгээд өөрөө буугаад таарах нь дээ Еөк

Зочин
Зочин
4 сар 12, 2021 16:50

Buleg ni Erunhiilugchiin ajliin alba shig baidag yum uu. Erunhiilugch durtai huneeree solichihdog yum uu. Ganbat ni erunhiigchteiguu muudaj dee.

Зочин
Зочин
4 сар 12, 2021 22:24

зөв шийдвэр бн.АН олигтой сөрөг хүчин байж чадахгүй бн.бятааныг соль

Долдой
Долдой
4 сар 13, 2021 09:55

АН ынхаан наад бидаанаа соль соль.Үе үе эргүү тэнэг юм ярьж онигоо болоод байх юмаа.Зөнөсөн банхар..

зочин
зочин
4 сар 13, 2021 13:12

Батсуурь гэж хогийн гар, идсэн авсанг нь дэлгэх хүмүүс зөндөө бий. УИХ гишүүн болчих гэж.

зочин
зочин
4 сар 13, 2021 17:51

ГАНБАТ ЧУУЛГАНЫ ТАНХИМД БАЙСХИИГЭЭЛ ТЭНЭГ ҮГ ҮЙЛДЭЛ ХИИДЭГ СҮҮЛД ГЭХЭД АН -Н ЗАСГЛАЖ БАЙГАА АЙМАГУУДАД КОВИД ГАРДАГГҮЙЧ ГЭХШИГ ӨМНӨӨС НЬ ИЧИЖ ҮХЛЭЭ

Зочин
Зочин
4 сар 13, 2021 23:07

Бидон гэлүү, пийшин гэлүү Ганбат гэдэг хөгийн этгээд бүлгийн дарга бүү хэл их хурлаас �######�уулмаар этгээд байгаа юм. За бас Дүрэвдорж, Ханиб�##� мэтийн эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хачин юмнууд төрд орчихсон байх юм. АН ер нь орон жил Монголыг тоносон, одоо нам ч биш болоод төрөөс арчигдаж байна. Иймэрхүү этгээдүүд төрөөс холхон байгаасай.

Эрүүцагаан
Эрүүцагаан
4 сар 13, 2021 23:09

Бидон гэлүү, пийшин гэлүү Ганбат гэдэг хөгийн этгээд бүлгийн дарга бүү хэл их хурлаас �######�уулмаар этгээд байгаа юм. За бас Дүрэвдорж, Ханиб�##� мэтийн эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хачин юмнууд төрд орчихсон байх юм. АН ер нь орон жил Монголыг тоносон, одоо нам ч биш болоод төрөөс арчигдаж байна. Иймэрхүү этгээдүүд төрөөс холхон байгаасай.

Суурь
Суурь
4 сар 14, 2021 12:12

Женкогийн луйвар хулгай з�##�ийг яаж ч нууж дарах гээд,хэнийг ч тавьсан я�##�гаагүй дээ, бүх луйварыг ард нийт мэддэг болсон боловсролгүй бөхө зөвхөн хулгайчийн өөцөөс өөр зүйлгүй

Зочин
Зочин
4 сар 15, 2021 12:21

Битоноо хөөж �######�уул сэтгэцийн өвчтэй гэмт хэргтэнэнр зөвлөх хиисэн өөрөө бас эрүүл бус өвчтэй юм байнаа.

Холбоотой мэдээ

Back to top button