Нийгмийн

Д.Солонгын оронд ҮХЦ-ийн гишүүнээр нэр дэвшигчдийг өнөөдөр бүртгэж дуусна

Улсын дээд шүүх ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэж авах сонгон шалгаруулалтын хугацааг дөрөвдүгээр сарын 2-нд эхлүүлсэн. Харин өнөөдөр 17.30 цагт нэр дэвшигчдийг бүртгэж дуусах юм.

ҮХЦ-ийн гишүүдийн хоёр нь буюу Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд томилох гишүүдэд сонгон шалгаруулалт зарлаад буй. Одоогоор Ш.Цогтоогийн оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон байгаа.

Д.Солонгын оронд нэр дэвшсэн эдгээр хүмүүсийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын их хурлаар оруулах юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button