НИЙГЭМ

Ерөө гол цөмөрсний улмаас хоёр ачааны машин усанд суужээ

Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн урд зүгт 315 км Ерөө сумын Буургачин багийн Өвөржаргалант гэдэг ууланд самар ачсан ачааны 2 автомашин Ерөө голыг гатлах гэж байгаад мөсөнд цөмөрч, усанд суужээ.

Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 18:10 цагт “Ерөө” голын чиглэлд явж дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 04:30 цагт очиж 12:26 цагт Катра загварын ачааны автомашиныг татан гаргасан бөгөөд Зил-131 загварын ачааны автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button