Нийгмийн

Өнөөдөр ҮХЦ Ерөнхийлөгчийн хувь заяаг “дэнсэлнэ”

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно. Үүгээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нь хуулийн дагуу энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй юу гэдэг асуудлыг шийдвэрлэх юм.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнөх ба одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг зааж өгөх ёстой гэх агуулгаар Т.Доржханд нар ҮХЦ-д мэдээлэл хүргүүлснийг  Цэцийн гишүүн Д.Солонго хянаад маргаан үүсгэх шийдвэр гаргасан байдаг. Уг маргааныг өмнө нь Бага суудлын хуралдаанаар хэлэлцсэн ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй юм.

Энэ тухай өмнөх дэлгэрэнгүй контентыг энд дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button