УЛС ТӨР

Ц.Нанзаддорж оролцохоос татгалзсанаар ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан хойшилжээ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 09.30 цагт ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан товлогдсон байсан. Гэвч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Уг хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн боломжтой эсэх агуулгыг эцэслэн шийдвэрлэхээр байсан юм.

Хуралдааны бүрэлдэхүүний хувьд Д.Солонго, Г.Баясгалан, Д.Одбаяр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын гишүүд хуралдахаар тогтсон байжээ. Харин УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгчөөр Н.Энхболд оролцохоор байсан байна.

Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Б.Гүнбилэг ҮХЦ-ийн байрны гадаа дөнгөж сая мэдээлэл хийж, өөрийг нь хуралдаанд оролцуулахгүй гэж албаны хүмүүс хариу өгсөн талаар ярилаа. Тэрбээр:

“Би хуралдаанд оролцох хүсэлтээ албан бичгээр илэрхийлсэн. Гэвч ҮХЦ-ийн тамгын газраас хүлээж аваагүй байна. Дунд суудлын хуралдаанд оролцох хүсэлт өгсөн ч Бага суудлын хуралдаан болно гэх агуулгатай, өөр хариу өгсөн учрыг нь олохгүй байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн зүгээс хүн оролцуулахгүй, мөн маргагч талын өмгөөлөгчдийг оруулахгүй байгаа юм байна” гэв.

Шалтгааныг тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж уг хуралдаанд оролцохоос татгалзсан тул Дунд суудлын хуралдаан ийн хойшилжээ.

Иймд хуралдааны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, татгалзсан гишүүнийг нэхэн томилсны дараа Дунд суудлын хуралдааныг дахин томилох юм байна.

Эргэн сануулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнөх ба одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг зааж өгөх ёстой гэх агуулгаар Т.Доржханд нар ҮХЦ-д мэдээлэл хүргүүлснийг  Цэцийн гишүүн Д.Солонго хянаад маргаан үүсгэх шийдвэр гаргасан байдаг. Уг маргааныг өмнө нь Бага суудлын хуралдаанаар хэлэлцсэн ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй юм.

Энэ тухай өмнөх дэлгэрэнгүй контентыг энд дарж уншина уу.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. Өгзөг Одбаярыг хур####д оролцуулах хэрэггүй дээ.Нүдэнд нь илж,та####ах хошного харагдаад .

  2. Solongo gishuunii buren erhiinhgatsaa ni duussan, adilhan hoyor gishuun hurald oroltscon bhad, negiig ni tataad, nogoo.ni hurald oroltsuulaad. Tsets, ooroo shudraga ajillaj chadahgui bn shuu dee, zovhon undsen huulind zahiragdah yostoi baiguulga shuu

  3. ######## одбаяр дарг####на гэнэ үүүү БОЛЬМООР ЮМ. хариу нөгөө т####д гарах нь ойлгомжтой боллоо. тгд Итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулахгүй гэх. ЦЭЦ-г татан буулгамаар юм улс төржсөн хуулиа дагадаггүй захи####гат газар болжэээ

  4. хугацаа нь 1 өдөр дуссан 2 хүий нэгийг явуулаад нөгөөх нь маргаан таслах гээд сууж бгаа нь ЦЭЦ МАФИЖСАНЫГ ШУУД ИЛТГЭЖ БНА. БАС одбаяр өгзөгийг ########уул

  5. Назаддорж чинь Баттулгын хүн хур####даанд саад болж байгаа юм байна , дараагийн гишүүнийг нь сонгоод л яв. Гүнбилэг гэв үү эрээний луухаан нам нам дамжаад л явах юм . Уг нь урд зүгийн хүн хорон юм хийнэ дээ.

  6. Иймэрхүү нам намаараа гэсэн хайр зарласан ҮХЦ-ийг татан буулгамаар ч юм уу.Илэрхий хуулийг мушгин гуйвуулагч ёстой хэрэг ####га,хоолны савнууд аа гэж…Манай дээд хүн сонгууль ойртохоор дэндүү элийрч байна даа.Манайд хууль хэрэгжүүлдэг газар ####га болжээ.Бушуухан тэр сонгууль нь болоод дараагийн нэр цэвэр,гар цэвэр нэгэн тодроогүй гэж з####биръя.

  7. Энэ Нанзаддорж гэдэг хулгайчгүйгээр ҮХЦ-ийн хурлыг хийж болохгүй болчихсон юм уу? Өөр бүрэлдэхүүн яар####тай томилж, дунд суудлын хур####даанаа хийхийг шаардаж байна.

  8. Төрөөс төрсөн тэр бумтан Нанзаддорж мөнхийн хамга####танд байхгүй ш дээ нөлөөнд автахгүй ажилаа хийгээч,

  9. Бага суудлын хур####дааныг хаяж зугтсан өгзөг Одбаяр, хугацаа нь дуусч хууль зөрчин маргаан үүсгэсэн ашиг сонирхлын илэрхий зөрчилтэй Солонго нарыг татг####зан гаргах хэрэгтэй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button