НийгмийнСПОРТ

Монголын хоёр боксчин залуучуудын ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа

Польш улсын Кельце хотод болж боксын залуучуудын ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн тав дахь удаагийн тэмцээнд Монголоос залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Чулуунтөмөр, Ж.Еркин, Т.Ганзориг нарын удирдлагад найман тамирчин  оролцож буй.

Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад, Монголын хоёр боксчин ДАШТ-ээс медаль хүртэх нь тодорхой боллоо.

Эмэгтэйчүүдийн 51кг-д өрсөлдөж буй залуучуудын шигшээ багийн тамирчин Алтанбекийн Хулан Казахстаны боксчин Гульнара Турапбайг 5:0-ээр, эрэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорьж буй залуучуудын шигшээ багийн тамирчин Энхзоригтын Сүхбат Испани улсын тамирчин Хуан Понтахог мөн 50-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Өнөөдөр мөнгөн медалийн төлөө Э.Сүхбат  ОХУ-ын Евгений Жоровтой, А.Хулан ОХУ-ын Валерия Линьковатай өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button