Нийгмийн

5 ханатай гэр шатсаны улмаас нэг хүн амиа алдаж, зургаан хүн түлэгджээ

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 12:41 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 12:50 цагт очсон байна. Улмаар иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн 50 настай эрэгтэй амь насаа алдаж, зургаан хүн түлэгджээ. Тодруулбал,

  • 55 настай эрэгтэй нуруу, хоёр гар,
  • 55 настай эмэгтэйн нүүр, хоёр гар, нуруу, цээж,
  • 33 настай эмэгтэйн хоёр гар, нүүрний хэсэг
  • 45 настай эмэгтэйн хоёр гар, нүүрний хэсэг
  • 49 настай эмэгтэйн М хоёр гар, нүүрний хэсэг,
  • 44 настай эмэгтэйн  хоёр гар, хүзүүний хэсгээр тус тус түлэгдсэн байна. Тэднийг  НТТТ-ийн 103-ийн эмчид хүлээлгэн өгчээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button