УЛС ТӨР

“Ичээнээсээ” гарч, хоёр гишүүндээ хариуцлага тооцох уу Б.Бат-Эрдэнэ дарга аа

2020 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан парламентын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо огт ажлаа хийсэнгүй. Дэд хороо байсныг нь УИХ-ын гишүүдэд оногдуулах хариуцлагыг чангаруулж, ажлаа улам чанаржуулаарай гэж байнгын хороо болгож өргөтгөсөн. Гэтэл энэ байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, өргөн барьснаас өөр юу ч хийсэнгүй. Хуралдсангүй. Дарга нь болох УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ юу бодож суудаг болохыг таашгүй.

Тус парламентын хоёр ч гишүүн ямар ч маргаангүйгээр ёс зүйн хариуцлага хүлээх асуудалд холбогдчхоод байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийг нь болон 1000 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх маш ноцтой асуудлыг иргэн Б.Сүндэрьяа олон нийтэд анх мэдээлж, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад байна. Эл асуудлаар Ц.Анандбазар сошиал хаягуудаараа няцаалт хийж, доог тохуу хийж байгаа нь харагдах. Тэр өөрөө хэргээ хүлээдэггүй юм аа гэхэд гишүүнийх нь хувьд ийм ноцтой асуудалд холбогдсонд нь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хариуцлага тооцох ёстой.

Түүнчлэн бараг хоёр бүхэл согтолттой, “тасарчихсан” үедээ автомашин жолоодож, цагдаагийн алба хаагч дохиход зугтааж яваад маш ноцтой осол гаргасан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид мөн хариуцлага тооцох ёстой. Замын хөдөлгөөний маш олон дүрэм зөрчиж, давхар давхар хариуцлааг хүлээх осол гаргасан түүнийг эрүүлжүүлэх, цагдаагийн хэлтэс рүү  биш эмнэлэг рүү авч явсан байдаг.

Ийнхүү хоёрын хоёр гишүүн нь ёсзүйн том зөрчил гаргачхаад байхад хуралдахгүй байгаа байнгын хороо байх хэрэг байна уу.

-ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА АЛДСАН ГИШҮҮНЭЭР УУЧЛАЛ ГУЙЛГАЖ, 6 САРЫН ЦАЛИНГИЙН 20 ХУВИАР ТОРГОНО-

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Б.Энх-Амгалан нарын гишүүдийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнгөрсөн гуравдугаар сард өргөн барьсан.

Уг тогтоолын төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-04-21 14:29

Бат-Эрдэнэ аваргыг барьцаа хангаж авах гэсээр байт�##� нөгөөдүүл нь ууршаад �##�га болох юм шигээ.

Зочин
Зочин
2021-04-21 14:40

Хийхээ мэдэхгүйгүйгийн мэдэж болгосон

Зочин
Зочин
2021-04-21 16:14

Энэ хүн яг юу болж өнгөрснийг ойлгох гэсэээээр байт�##� хэрэг хуучирч мартагдана биз дээ.

DD
DD
2021-04-24 09:15

Modon tolgoitoi ,hulgar chihtnuud turd garsanii gai
MANAN MANDTU GAI

Холбоотой мэдээ

Back to top button