НИЙГЭМ

"Жи тайм”-ын хэргийг дээд шүүхээр хянан хэлэлцэнэ

Улсын дээд шүүх “Жи тайм”-ын гэх, иргэн Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтаст хэргийг өнөөдөр /2021.04.23/ хянан хэлэлцэнэ. Шүүхийн байранд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор, эл шүүх хуралдааныг Zoom технологи ашиглан зайнаас явуулах аж.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн зургаан автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн. 

Нийт 906 иргэний хариуцагч гэдэг нь “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж, сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс бөгөөд тэднээс уг 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн билээ.  

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button