НИЙГЭМ

Өнөөдрөөс өдөрт 60.000 орчим иргэнийг дархлаажуулна

БНХАУ-аас 600.000 тун Вероселл вакцин татан авч байгаатай холбогдуулан хүн амын дархлаажуулалтыг өнөөдрөөс эхэлж, өдөрт 60.000 орчим иргэнийг дархлаажуулахыг мэдэгдэв.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 649.236 хоёрдугаар тунд улсын хэмжээнд нийт 75 мянган хүн хамрагдсан байна.

Нийт вакцинд хамрагдсан зорилтот бүлгийн иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл:

  • 50-54 насны иргэдийн 36.4 хувь нь буюу 60.791
  • 55-59 насны иргэдийн 36.1 хувь буюу 51.278
  • 60-64 насны иргэдийн 35.8 хувь буюу 37.750 
  • 65-79 насны иргэдийн 34.8 хувь буюу 20.221 хүн 

Энэ сарын 9, 10, 11, 12-ны өдөр вакцины хоёр дахь тунгаа тариулах хуваарьтай байсан хүмүүсийг өнөөдөр /2021.04.23/ харьяа хорооны нь ойролцоо дархлаажуулна. Дархлаажуулалтын мэдээллийг хорооноос иргэдтэй холбогдож өгнө аж.

Хороо дүүргээс гаргасан хуваарийн дагуу иргэдийг вакцины давтан болон эхний тунд хамруулах бөгөөд дураараа дархлаажуулалтын цэгт очиж оочер дараалал үүсгэх шаардлагагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button