НИЙГЭМ

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийн цогцсыг хайж байна

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон билээ. Тус аймгийн харъяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон байна. Энэ үеэр 3, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолджээ.

Осолдсон газраас 3-20 километр зайтай газраас өчигдөр 50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцсыг тус тус олсон.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учраас эрэн хайх ажиллагааг өчигдөр 21:00 цагт түр зогсоож, өнөөдөр 06:00 цагт эхлүүлжээ. 50 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 32 настай эмэгтэй, 8 настай эмэгтэйн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button