НИЙГЭМ

ЛАЙВ ТОДРУУЛГА: 08.00 цагт ирсэн иргэд вакциндаа хамрагдаагүй, дугаарласан хэвээр байна

БНХАУ-аас 600.000 тун Вероселл вакцин татан авч байгаатай холбогдуулан хүн амын дархлаажуулалтыг өнөөдрөөс эхэлж, өдөрт 60.000 орчим иргэнийг дархлаажуулахыг мэдэгдээд буй.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 649.236 хоёрдугаар тунд улсын хэмжээнд нийт 75 мянган хүн хамрагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Энэ сарын 9, 10, 11, 12-ны өдөр вакцины хоёр дахь тунгаа тариулах хуваарьтай байсан хүмүүсийг өнөөдөр /2021.04.23/ харьяа хорооны нь ойролцоо дархлаажуулж байгаа юм.

Манай сурвалжлах баг дархлаажуулах ажил хэрхэн явагдаж буй тухай мэдээллийг Сүхбаатар дүүрэгт байрлах Монгол гуравдугаар сургуулиас шууд лайв тодруулга авч та бүхэндээ хүргэж байна.

Тус дархлаажуулах цэгийн хувьд ачаалал ихтэй, иргэд 2-3 эгнээгээр дугаарлаж, вакциндаа хамрагдаж байна. Өглөө 08.00-09.00 цагт ирсэн иргэд өдрийн 13.00 цагийн үед дархлаажуулалтад хамрагдаж буйг иргэд хэлж байлаа.

Харин дархлаажуулах цэгт ажиллаж буй ажилтны хэлж буйгаар:

"Дархлаажуулалт эхэлсэн өдөр иргэдийн идэвхи сайн байна. Төдий хэрээр ачаалал их байна. Манай явуулын цэгийн хувьд өглөө 10.00 цагаас хойш 70 орчим иргэнийг дархлаажуулааж байна. Ачаалал их байгаагаас иргэд бага зэрэг бухимдаж байна. Мөн иргэд зайгаа барьж чадахгүй байна. Хэчнээн шаардлага тавьж байгаа ч, иргэд зай барих тал дээр асуудалтай. Мөн дархлаажуулалтад хамрагдаж буй иргэд солих амны хаалттай ирэх хэрэгтэй. Вакцин хийлгэлээ гээд шууд дархлаа суухгүй гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Иргэдийн мэдээлэл бага байгаагаас гар утсанд мэдэгдэл ирээгүй үед дархлаажуулах цэгт ачаалал үүсгэж байна” гэв.

ШУУД ҮЗЭХ:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ганцхан цэгээ хийгээд дараалал их үүсгээд байх юм олон цэгээр хийгээч ээ хороололд синофарм 78 сургууль дээр маш их дараалал үүсгээд байна шүү 77 сургууль астра вакцин хийнэ гээд хүнгүй байна энийг зохицуулаач ээ бүгд 2 дахь тун олон цэг гаргаач

Unshigch
Unshigch

Ehnii tun hiihed iim ocher bolj baigaagui humuus duraaraa ochij buugnurul uusgeed baigaa yum bishu humuus uhamsartai baih heregtei msj irsen uyed ni och

Зочин
Зочин

За даа ийм мал ард түмэнтэй улс ч хөгжих тухай яриад яахав дээ,урамгүй юм

Зочин
Зочин

Уяж хашихгүй бол мал зай барьж чадахгүй.Оюун ухаант хүн бол чадна.

Зочин
Зочин

Өөрийнхөө төлөө дугаарлалгүй яахав. Эмч сувилагч хүрэлцээгүй байна. Өвчний голомтод ажиллаж байгаа биш, дугаарлаад хийлгэхэд асуудалгүй. Хандлагаа өөрчилцгөөе.

Холбоотой мэдээ

Back to top button