УЛС ТӨР

Баянзүрх дүүрэгт 300 ортой эмнэлэг байгуулахад дэмжлэг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-д Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүсэж буйгаа албан бичгээр уламжлав.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг нь хийж, Хан-Уул дүүрэгт барьж ашиглалтад оруулсан нэгдсэн эмнэлгийн жишгээр барих саналтайгаа тэд танилцуулав. Тус эмнэлгийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Шар хад" орчимд барих боломжтой бөгөөд 2 га газрыг чөлөөлөх талаар Нийслэлийн удирдлагуудаас анхаарч буй гэлээ.

Харин эмнэлгийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулахад Барилга хот байгуулалтын яамнаас дэмжлэг хүсэж буй. Мөн бусад шаардагдах зүйлс болон төсөвтэй холбоотой асуудлыг судлан шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв. Хүсэлтийг хүлээн аваад ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргаж, Улсын нэгдсэн төсөвт тусгуулах талаар анхаарна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button