НИЙГЭМУЛС ТӨР

Ж.Алдаржавхлан: Биотехнологийн салбарт хөрөнгө оруулж өөрсдөө вакцин үйлдвэрлэх шаардлагатай байна

Манай улс хэд хэдэн улс орноос коронавирусийн эсрэг импортын вакцин оруулж ирж иргэдээ нэг болон хоёрдугаар тунгаа вакцинжуулж байгаа билээ. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлан вакцины талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Хариуцсан үндсэн албаныхаа хажуугаар вакцины асуудлаар саналаа хэлэхгүй бол ердөөсөө болохгүй нь. Мэдээж би микро биологич биш, вирус судлаач биш учир ТА БҮГД АВАХ ГЭЭХИЙН УХААНААР ХАНДААРАЙ. Бидний дунд “ОХУ-ын Спутник вакцин сайн тул түүнийг ирэхийг хүлээнэ, эсхүл сулруулсан вирусээр тарьж байгаа тул Хятадын вероцелл вакцин их сайн гэнээ” гэдэг яриа ид өрнөж байна. Гэвч гадна, дотны мэдээллүүдээс харахад дээрхээс илүү амин чухал НЭГЭН АСУУДАЛ манай оронд тулгарах нь ойлгомжтой болсныг дүгнэж сууна.

Үүнийг маш товч байдлаар доор дурьдая.

• 1.Тэргүүлэх гүрнүүдийн хувьд вакцин нь үр дүнтэй БИЗНЕС бас давуу тал болж байна. Ямар ч вакцин тодорхой хугацаанд л үйлчлэхээр байгаа бөгөөд ингэснээр та бид нар 1 жилийн дотор ДАХИН вакцин ТАРИУЛАХ шаардлагатай болжээ. Жишээ нь цоо шинэ буюу Мэдээллийн РНХ технологиор бүтээгдсэн вирусийнн эсрэг өндөр хамгаалалтай гэгдэж, эрэлттэй байгаа Америк, Германы “ПФАЙЗЕР” вакцины хамгаалах хугацаа 6 сараас 1 жил байна гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Алберт Бурла мэдэгдлээ. https://www.pfizer.com/…/pfizer-and-biontech-confirm…

• 2. Ойрын үед ХОРТ ХАВДРЫН эсрэг вакцин гаргаж авахаар зорьж буй МРНХ технологийг судлах, эсхүл ядаж уламжлалт вакцины технологийг хөгжүүлэх, эзэмших,үйлдвэрлэх ажилд хөрөнгө зарахгүй бол жил болгон олон сая долларыг ХҮН, МАЛЫН вакцин худалдан авахад зарцуулдаг болж эмзэгхэн эдийн засагт маань бас нэг шинэ ДАРАМТ нэмэгдэх нь. Бүх насныханд зориулж үйлдвэрлэхээр төлөвлөж буй Пфайзер вакцин нэг тун 19,5 долларын үнэтэй гэхээр 336,0 ТЭРБУМ төгрөг жил бүр Монголоос гадагшлах нь. Шинэ МРНХ технологийн вакциныг хоёрхон улс үйлдвэрлэж байсан бол Хятад аль хэдийн эзэмшиж, Энэтхэг, Австрали зэрэг олон орон энэ технологийн туршилтыг эхэлжээ. http://www.xinhuanet.com/english/2021-04/16/c_139884414.htm

• 3. 2021 оны 4 сард зарлагдаж буй экспортын 1 тонн ХҮРЭН НҮҮРСНИЙ үнэ 34 доллар байна. Гэтэл уламжлалт ХЯТАД ВАКЦИНЫ үнэ 60 доллар. Ирээдүйд нүүрсээр баян Монголын маань дов толгод хэдхэн зуун мянган тун вакцины ҮНЭД Ч ХҮРЭХГҮЙ НЬ. https://mrpam.gov.mn/news/2051/ Эндээс харахад Монгол Улс суурь шинжлэх ухаан, БИОТЕХНОЛОГИЙН салбарт хөрөнгө оруулж, өөрийн гэсэн хүн, малын вакциныг БИОКОМБИНАТЫГ түшиглэн бусад оронтой хамтран хөгжүүлж, үйлдвэрлэх ШААРДЛАГАТАЙ байна. Казахстан улс л гэхэд СПУТНИК вакцины технологи, үйлдвэрлэх эрхийг худалдаж аваад дотоод хэрэгцээгээ хангахаар болжээ.

• 4. Дэлхий даяарчлагдаж Монголчууд бид хаа сайгүй ажиллаж, амьдарч, ирж буцаж байгаа учир шинээр дэгдсэн олон төрлийн вирус, түүний мутацлагдсан хувилбарууд нь байнга МИНИЙ, ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН хаалгыг тогшиж заналхийлсээр байх нь тодорхой байна” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-04-30 12:53

За ёстой зөв сэдэв хөндөж ури�##�сан байна, ийм ажлыг сайн дэмжих хэрэгтэй байна, илүүдээд байгаа их наяд, их наяд төгрөгөө ийш нь шилжүүлж хөгжүүлэх �######�шгүй хэрэгцээ нэгэнт тулчихлаа

Холбоотой мэдээ

Back to top button