НИЙГЭМ

Орон нутгуудад коронавирусийн 116 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

“Сүүлийн 24 цагт 13553 хүнд шинжилгээ хийснээс 1306 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлын 90 орчим хувь нь ойрын хавьтагчдаас илэрсэн. 10 орчим хувь нь тандалтаас илэрсэн. Дотоодын халдвар 1303, эмнэлгээс шалтгаалсан 3, Улаанбаатарт 1107 тохиолдол, хөдөө орон нутагт 116 тохиолдол бүртгэгдсэн. 1039 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн иргэдийн тоо 20681 болж байгаа юм.

5 хүн нас барсан. 71 настай эрэгтэй, 78 настай эрэгтэй, 78 настай эрэгтэй, 85 настай эрэгтэй, 73 настай эрэгтэй байсан. Эдгээр хүмүүс халдварын хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Ингээд орон нутгийн халдварыг танилцуулъя. Орхон, Төв аймгуудад 24 тохиолдол, Сэлэнгэ 12, Завхан 9, Архангай 3, Говь-Алтай 6, Ховд 3, Өвөрхангай 19, Дорноговь 1, Дорнод 8 гэх халдварууд бүртгэгдсэн. Эмнэлэгт 4825 хүн хэвтэн эмчлүүлж байна” гэв.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button