АНУ-ын Сайпан арлаас 100 гаруй иргэн эх орондоо ирлээ
Өнөөдөр 2021 оны 05-р сарын 02-ны үүрийн 03:50 цагт Ашиана Эйрлайнс компанийн тусгай нислэгээр 247 хүн иржээ. Үүн дотор АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж буй 100 гаруй Монгол Улсын иргэн багтсан бөгөөд эдгээр иргэд нь Ковид-19-ын вакцины 2-р тунгаа бүрэн хийлгэж, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа юм байна.
Дашрамд дурьдахад Ашиана Эйрлайнс компани нь Сайпан – Сөүл, Сөүл – Улаанбаатар чиглэлд давхар нислэг үйлдэх эрхтэй одоогийн байдлаар цорын ганц агаарын тээвэрлэгч компани бөгөөд тухайн иргэдийг ажиллах боломжоор хангаж байсан Жунсон Констракшн ХХК-ийн хүсэлтээр Сайпан – Сөүл чиглэлд тусгай нислэг зохион байгуулж, улмаар тухайн нислэгээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгтэйгээ холбох замаар дээрх 100 гаруй иргэнийг нутаг буцах боломжоор хангажээ.
Ашиана Эйрлайнс нь 2019 оноос эхлэн Сөүл -Улаанбаатар - Сөүл чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд олон улсын 5 одтой агаарын тээвэрлэгч юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүэ мөн удаж байж ирлээ шүү, хөлсний ажилчид шүү дээ, дандаа з�##�уу эрчүүд байгаа, дарга нарын хүүхдүүд байсан бол �##�ь 2020 оны хавар ирчихсэн байгаа даа, монгол хүний үнэлэмж ийм л бодчихоод байна, засах цаг ирнэ байгаа