НИЙГЭМ

Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” голоос эрэгтэй хүний цогцос олджээ

Хөвсгөл аймаг, Мөрөн сумын Эрчим багийн “Дэлгэрмөрөн” буюу аймгийн төвөөс урд зүгт 4 км-т байрлах голын усанд хүний цогцос байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 08:56 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:09 цагт очиж “Дэлгэрмөрөн” голын урд эргээс 10 метр, хойд эргээс 50 метр зайтай, 30 см-ийн гүнтэй усанд Мөрөн сумын харьяат 51 настай, эрэгтэй иргэн Б нас барсан байдалтай байсныг цогцсыг 1:06 цаг ажиллаж гарган аймгийн Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний албанд хүлээлгэж өгсөн байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button