НИЙГЭМ

“Сор”, “Дархан зочид буудал” ХК-ийн хувьцаа хамгийн их өсчээ

Энэ сарын 3-нд энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 2,052,926,808 төгрөгийн үнийн дүн бүхий 2,873,519 ширхэг хувьцаа арилжжээ.

Тэднээс 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. “Сор”, “Дархан зочид буудал” ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гермес центр”, “Адуун чулуун” ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 1,678,651 ширхэг нэгж эрхийг нийт 521 сая төгрөгөөр арилжсан байна. 

ТOP-20 индекс 4.66 хувиар өсөж, 37767.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.7 их наяд төгрөг боллоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button